Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Мэдэгдэл: Онгоцны гэмтлийн тухай

 

Өмнөговь аймаг, Ханбогд сум - “Аэромонголиа” ХХК-ийн 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Оюу Толгой - Улаанбаатарын чиглэлийн MNG-96 аялалын дугаартай Фоккер-50 агаарын хөлөг нь Оюу Толгойн нисэх буудлаас хөөрч байх үед үүссэн нөхцөл байдлын улмаас нислэг саатсан болно.

Онгоцонд сууж явсан 34 зорчигч, нисэх багийн гишүүдэд гэмтэл бэртэл учраагүй болно.

Иргэний Нисэхийн Ерөнхий Газар, Шинжлэн шалгах албанаас томилогдсон ажлын хэсэг холбогдох дүгнэлтийг гаргахаар ажиллаж эхэлсэн.

Оюу Толгой чиглэлийн бүх нислэгийг түр хугацаагаар цуцалсан ба нислэгийг сэргээсэн даруйд мэдэгдэх болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.