Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Мэдэгдэл: Нислэг сэргээсэн тухай

 

Өмнөговь аймаг, Ханбогд сум – Иргэний Нисэхийн Ерөнхий Газар (ИНЕГ) өнөөдрийн 17.20 цагаас эхлэн Оюу Толгой чиглэлийн нислэгийг хуваарийн дагуу үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ. Үүний дагуу өнөөдрөөс эхлэн нислэг үйлдэж эхэллээ.

ИНЕГ-аас “Аэромонголиа” ХХК-ийн 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Оюу Толгой - Улаанбаатарын чиглэлийн Фоккер-50 агаарын хөлгийн нислэг саатсантай холбогдуулан шалгалтаа эхлүүлээд байсан юм. Уг онгоцонд нийт 34 зорчигч байсан ба зорчигчид болон нисэх багийн гишүүдэд гэмтэл бэртэл учраагүй болно.

Оюу Толгой компани шалгалтын чиглэлээр холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна.

Оюу Толгой ХХК нь өөрийн болон гэрээт байгуулагын ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдалд нэн тэргүүнд анхаарал хандуулан ажилладаг юм.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.