Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Оюу Толгой Өмнөговь аймгийн сумдад эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлнэ

 - Халдварт өвчний эсрэг орон нутгийн иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд, эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллана -

Монгол улс, Улаанбаатар хот - Монголын уул уурхайн Оюу Толгой компани уурхайн нөлөөллийн бүс болох Өмнөговь аймгийн иргэдийн амьжиргаа, эрүүл мэнд, орон нутгийн дэд бүтцийг дэмжсэн олон үйл ажиллагаа явуулдаг билээ.

Эрүүл мэндийг дэмжих ажлын хүрээнд Олон улсын ПАКТ байгууллага, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг, Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнтэй хамтран “Оюу Толгой төслийн нөлөөллийн бүс нутагт хэрэгжүүлэх БЗДХ, сүрьеэ, ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх төсөл”-ийг энэ оны 3 дугаар сарын 1-нээс нэг жилийн хугацаатай хэрэгжүүлж эхэллээ.

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга О.Батбаяр Оюу Толгой ХХК нийгмийн хариуцлагаа биелүүлж төслийг санаачилж санхүүжүүлсэнд баяртай байна. Монголд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд жишээ авч, нөлөөллийн бүсдээ амьдарч буй иргэдэд эрүүл мэндийн эрсдлийн үнэлгээ хийж, шаардлагатай арга хэмжээнүүд авна гэж итгэж байна” гэж хэллээ.

Өмнөговь аймгийн Ханбогд, Даланзадгад, Баян-Овоо, Манлай сумдад уул уурхай эрчимтэй хөгжиж, шилжилт хөдөлгөөн ихэсч буй энэ үед сүрьеэ, ХДХВ/ДОХ, бэлгийн замын халдварын эрсдлээс сэргийлэх зорилгоор зөв ойлголттой, урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл түгээхэд орон нутгийн төр захиргаа, эрүүл мэндийн болон төрийн бус байгуулагууд, иргэд ийнхүү хамтран ажиллаж байна.

Төслийн удирдагч, доктор Б.Одонцэцэг “Энэхүү төсөл нь үндэсний стратеги төлөвлөгөө, хяналтын хөтөлбөрүүдтэй уялдсан, орон нутгийн онцлог, хэрэгцээ шаардлагад тохирсон, нэгдсэн зохицуулалт бүхий хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх замаар Сүрьеэ, БЗДХ, ХДХВ/ДОХ-ын эрсдлийг бууруулах орон нутгийн чадавхийг хөгжүүлэх зорилготой юм” хэмээн ярилаа.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.