Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Монгол улсын 2011 оны төсвийн орлогыг бүрдүүлэхэд Оюу Толгой компани тэргүүлэх хувь нэмэр оруулжээ

- 2011 онд хамгийн их гаалийн татвар төлсөн компаниар Оюу Толгой шалгарлаа -

Монгол улс, Улаанбаатар хот - Оюу Толгойн зэс, алтны уурхай хараахан ашиглалтад ороогүй байгаа ч Оюу Толгой ХХК Монгол улсын 2011 оны төсөвт хамгийн их татвар төлсөн 100 компаниас эхний 6-д жагслаа.

Эдгээр эхний 100 компанийн төлсөн татвар 2011 оны улсын төсвийн татварын орлогын 72 хувийг эзэлж байгаа тухай Татварын Ерөнхий Газраас өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм. Мөн эхний 100 татвар төлөгч компаниудын дунд Оюу Толгой төсөлд бараа үйлчилгээ нийлүүлдэг үндэсний ханган нийлүүлэгч компаниуд олноор оржээ. Ийнхүү Оюу Толгой төсөл зөвхөн барилга, бүтээн байгуулалтын үедээ явж байгаа ч Монгол улсын эдийн засгийн өсөлт, төсвийн орлогод аль хэдийн тэргүүлэх хувь нэмэр оруулж эхлээд байна.

Оюу Толгой ХХК нь Монгол улсын төсвийн татварын орлогын бүрдүүлэлтэд оруулсан хувь нэмрээс гадна 2011 онд Монгол улсын төсвийн гаалийн орлогыг бүрдүүлэхэд хамгийн их татвар төлсөн 100 байгууллагын жагсаалтын эхэнд бичигджээ. Оюу Толгой төслийн хувьд өнгөрөгч онд барилга, бүтээн байгуулалтын хамгийн оргил үе байсан бөгөөд нийт 184,5 тэрбум төгрөгийг гаалийн татварт төлөөд байна.

2011 онд Оюу Толгой ХХК 1000 гаруй үндэсний аж ахуйн нэгж, ханган нийлүүлэгчдээс нийт 1,7 их наяд төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авсан бөгөөд Өмнөговийн нутагт хөгжүүлж буй Оюу Толгой төслийг 2013 онд ашиглалтад оруулахаас өмнө Монгол улсын Засгийн газарт нийт 900 тэрбум төгрөгийн татвар, хураамжийг төлөх юм.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.