Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Оюу Толгой ХХК суралцагчдаа гадаадын уурхайд дадлагажуулж байна

- Тэдгээр хүмүүс олон талын мэдлэгтэй болж ирнэ -

Монгол улс, Улаанбаатар хот - Монголын уул уурхайн Оюу Толгой ХХК компани ажилтнаа 2010 оноос бэлтгэж эхэлсэн юм. Энэхүү ажлын хүрээнд анхны 100 хүнээ элсүүлж Эрдэнэтийн Технологийн сургууль дээр баяжуулах үйлдвэрийн оператор, хүнд машин механизмийн оператор, баяжуулах үйлдвэрийн цахилгаанчин гэсэн мэргэжлээр сургаж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар сургалтад хамрагдсан нийт хүний тоо 400 орчим байгаа юм.

Оюу Толгойн баяжуулах үйлдвэр нь дэлхийд томд тооцогдох төслийн нэг бөгөөд хамгийн дэвшилтэт техник, технологи ашиглах учраас ажилчдаа сургалтаар дамжуулан бэлтгэж, дадлагажуулсны дараа ажиллуулах шаардлага гардаг. Тиймээс зөвхөн дотоодод сургахаас гадна гадаадын томоохон уурхайд дадлагажуулах болжээ. Энэ ажлын хүрээнд Дархан, Эрдэнэтэд баяжуулах үйлдвэрийн оператор мэргэжлээр суралцаж байгаа залуучуудаас шалгалт авч 8 залууг 4 сургагч багшийн хамт АНУ-ын Кеннекотын уурхайд энэ 4 дүгээр сараас эхлэн дадлагажуулж байна. Тэдгээр суралцагчид 1 сар дадлага хийгээд Оюу Толгойн баяжуулах үйлдвэрт ажиллах юм.

Оюу Толгой ХХК-ийн Сургалт хариуцсан ахлах ажилтан Д.Энхбаатар “Бэлтгэж байгаа ажилчдаа гадаадын томоохон уурхайд дадлага хийлгэх нь ихээхэн үр өгөөжтэй ажил болно. Учир нь тэнд дадлагажуулснаар дэлхийн тэргүүлэгч уурхайгаас эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа гээд суралцах зүйл олон байгаа. Мэдээж олон талын мэдлэгтэй болж ирнэ” хэмээн ярилаа.

Оюу Толгой уурхай ашиглалтад орсны дараа нийт 3500 орчим хүн ажиллах бөгөөд ажилтны 90 хувь нь Монголчууд, 10 хувь нь гадаадын ажилтан байна. Үйлдвэрийн хэрэгцээтэй ажилтныг энэ харьцаанаас харахад мянгаар тоологдох ажилтныг сургаж, дадлагажуулах шаардлага гарч байгаа юм. Тиймээс Оюу Толгой ХХК мэргэжилтэй ажилтан бэлтгэх томоохон хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.