Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Оюу Толгой төслийн бүтээн байгуулалтад 9250 Монгол хүн оролцож байна

- Монгол менежерүүд дэлхийн хэмжээний төслийг хамтдаа удирддаг -

Монгол улс, Улаанбаатар хот - Монгол улсын эдийн засгийн хөгжлийг хурдасгагч Оюу Толгой төслийн барилгын ажил өнөөдөр 82 хувьтай явагдаж байна. Оюу Толгой уурхай 2013 онд ашиглалтад орж, бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд нийлүүлж эхэлнэ. Харин 2017 оноос уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллах юм. Өнөөдөр төслийн бүтээн байгуулалтад нийт 15 мянга орчим хүн оролцож байгаагийн 9250 нь Монгол ажилчид байгаа юм.

Уурхайн олборлолт эхэлснээс хойш 10 жилийн хугацаанд нийт инженерүүдийн 70-аас багагүй хувь нь Монголчууд болно. Тиймээс инженер, техникийн ажилтнуудаа  олон хэлбэрээр эрчимтэй бэлтгэж эхэллээ. Үүний нэг бол жишээ бол шинэ төгсөгчдийн хөтөлбөр. Энэхүү хөтөлбөрөөр мэргэжлийн их, дээд сургууль шинээр төгсөгчдөөс сонгон шалгаруулж хоёр жилийн хугацаатай дотоод, гадаадын сургалтад хамруулан үндсэн ажилтнаар бэлтгэж байгаа юм.

Оюу Толгой компани Монгол залуучуудын хөгжлийг цаг үргэлж дэмжин, дэлхийн хэмжээний төслийг хамтдаа удирдаж байгаа юм. Үүнээс гадна олон мянган залууст эх орондоо бүтээлчээр хөдөлмөрлөж, ирээдүйдээ итгэлтэй, сайхан амьдрах боломжийг олгож байна.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.