Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Оюу Толгой компанийн Техникийн сургалтын төв Ханбогд суманд нээгдлээ

- Оюу Толгой компани энэ төвийг 3.6 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн байна –

Монгол улс, Улаанбаатар хот - Оюу Толгой ХХК Монголын ажиллах хүчин бэлтгэх хамгийн том сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын хэмжээнд техник технологийн 3 жишиг сургууль шинээр барьж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 4 төвийг иж бүрэн сайжруулна.

Шинээр баригдах 3 жишиг сургуулийн нэг болох Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Оюу Толгой ХХК-ийн Техникийн сургалтын төвийг нээх ёслол өчигдөр боллоо. Энэ төвийг нийт 3,6 орчим тэрбум төгрөгөөр (2.8 сая ам.доллар) санхүүжүүлсэн бөгөөд сургалт, дадлагын танхимтай, техник, тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогджээ.

Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей “Оюу Толгой ХХК Даланзадгад, Налайх, Ханбогдод техник технологийн жишиг сургууль шинээр барихаар төлөвлөсөн. Өнөөдөр бид Монголын говьд анхны уул уурхайн Техникийн сургалтын төвөө нээж байна. Энэ төв орон нутгийн иргэдийн боловсрол, сургалтын гол газар байх болно. Сургалтын төвийн төслийг хэрэгжүүлэхэд дэмжиж ажилласан бүх газар үүн дотроос Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам, Оюу Толгой ХХК-ийн сургалтын хэлтсийнхэнд талархлаа илэрхийлье” гэж хэллээ.

Мөн Мэргэжлийн боловсрол, сургалтын газрын орлогч дарга Н.Бямбасүрэн ”Монгол улсын мэргэжлийн боловсролд оруулж байгаа том хөрөнгө оруулалт боллоо. Энэ төв зөвхөн барилга биш, техник, тоног төхөөрөмжөөр хангагдсан, сурах нөхцлийг дээд зэргээр хангасан иж бүрэн орчныг бий болгосноороо давуу талтай” хэмээн ярилаа.

Техникийн сургалтын төвөөр дамжуулан Оюу Толгой ХХК болон орон нутагт шаардлагатай мэргэжилтэй ажилтан бэлтгэх, англи хэл, компьютер, менежмент зэрэг сургалтуудыг 12-18 сарын хугацаатай урт, богино хэлбэрээр явуулахаар төлөвлөжээ. Мөн механикч, гагнуурчин, цахилгаан зэрэг мэргэжлүүдээр 20-24 долоо хоногийн дадлага хийх боломжтой юм.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.