Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Оюу Толгой бол улсын минь гэрэлт ирээдүй гэдэгт би итгэдэг

- Оюу Толгой төслийн үр ашиг ард иргэдийн амьдрал ахуй, улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт би бүрэн итгэдэг –

Монгол улс, Улаанбаатар хот - Бүтээн байгуулалтын ажлын 85 хувийг ардаа орхиод буй Оюу Толгой төслийн зэс баяжуулах үйлдвэр энэ намар ашиглалтад орох бөгөөд 2013 онд бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэх хүртэл нийт 7.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх юм.

Оюу Толгой компанийн хувь нийлүүлэгч Монголын Засгийн газар улсын төсвийн хөрөнгөөс мөнгөн хөрөнгийн санхүүжилт хийхгүй, ямар ч эрсдэл хүлээгүйгээр төсөл эхэлсэнээс хойш үр өгөөжийг нь хүртээд байна.

Тухайлбал, Оюу Толгой компани 2013 онд уурхайн үйлдвэрлэл эхлэхээс өмнө 900 тэрбум төгрөгийн татвар, хураамжийг Монголын Засгийн газарт төлөх юм.

Оюу Толгой компанийн Хүний нөөц, Сургалтын хэлтсийн ахлах ажилтан Э.Цэлмэг “Би Монгол улсынхаа гэрэлт ирээдүйг Оюу Толгойгоос ихээхэн хамаарна гэж үздэг. Тус төслийн хувь нийлүүлэгч болох Монголын Засгийн газарт ногдох татвар, төлбөр, хураамж, ногдол ашиг нийт ард иргэдийн амьдрал ахуй, улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт би бүрэн итгэдэг” гэсэн юм.

Мөн Оюу Толгой компанийн сургалтын хөтөлбөрт хамрагдаж одоо тус төслийн талбайд хүнд даацын машины оператороор ажиллаж байгаа П.Бадамсүрэн хэлэхдээ “Гадаадад авдаг өндөр цалинг Монголдоо авч сайхан амьдарч байна. Оюу Толгойд олон мянган Монгол залуустайгаа мөр зэрэгцэн дэлхийн хэмжээний уурхайг бүтээн байгуулахын хажуугаар ар гэр, амьдрал ахуйгаа дээшлүүлж, шинэ гэр оронтой болж гал голомтоо бадрааж яваадаа туйлын баяртай байна” гэлээ.

Оюу Толгойн хөрөнгө оруулалт нь ажлын байр бий болгох, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, үндэсний бизнесийг бэхжүүлэх зэргээр Монгол улсад шууд үр ашгаа өгч байна. Одоогоор Оюу Толгой төслийн бүтээн байгуулалтад 9250 монголчууд гар бие оролцож байгаа билээ.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.