Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Амжилтын түүх: П.Бадамсүрэн "Эх орондоо сайхан амьдрах боломжийг говь нутгаас олж харсан"

 

П.Бадамсүрэн зарим монголчуудын адил гадаадад дөрвөн жил ажиллаж, амьдарч байгаад хоёр жилийн өмнө эх орондоо иржээ. Улаанбаатарын иргэн ч хотод суурьших бодол байсангүй. Эхнэрийнхээ нутаг болох Өмнөговь аймагт амьдрахаар шийдсэн гэнэ. Учир нь тэнд уул уурхайн бүтээн байгуулалт өрнөж, залуучуудын хувьд ажиллах, өөрийгөө сорих хамгийн том боломж хэмээн харсан байна.

Тэнд тодорхой хийсэн ажилгүй хэсэг байхдаа Өмнөговь аймаг дахь дэлхийн зэс алтны томоохон нөөцөд багтах Оюу Толгойн уурхайг хамгийн ирээдүйтэй хэмээн төлөөлөгчийн газраар нь байн байн очиж, ажилд авна гэсэн зар гаргахыг нь хүлээдэг байв. Түүний хүлээснээр ажилтан сургаж авна гэсэн зар гарч бүртгүүлэн, шалгалт өгч тэнцсэн байна.

Ингээд тэрээр Эрдэнэтийн технологийн сургууль дээр 2010 оны зургадугаар сараас нэг жил сургалтад суужээ. “Эрдэнэтийн сургалт маш сайн байсан. Онол, дадлага хослуулсан байдлаар явагддаг. Уурхайгаа түшиглэж сургалт нь явдаг болохоор их өгөөжтэй. Би тэнд хүнд машин механизмийн оператор мэргэжлээр суралцсан. Сурч төгсөөд дахин шалгалтаа өгсөн” хэмээн тэрээр ярьж байлаа. 

П.Бадамсүрэн одоо Оюу Толгойн ил уурхайд 290 тоннын даацын Комацу хэмээх техникийн жолоочоор ажиллаж байна. Эрдэнэтэд сурч байхдаа Оросын Белаз машин дээр дадлага хийж байсан болохоор хамгийн сүүлийн үеийн хүчин чадалтай, шинэ техник жолоодоход үнэхээр урамтай байсан гэнэ. Тэрээр дэлхийд томд тооцогдох уурхайд ажиллаж байгаагаараа бахархдаг. Бас тэдний хамт олон их эвсэг найртай, нөхөрсөг уур амьсгалтай, ажиллах орчин сайтай, уурхайдаа 28 хоног ажиллаад 14 хоног амардаг.

“Уул уурхай бол маш ирээдүйтэй салбар. Залуучуудын ажиллах ёстой газар гэж би боддог. Өнөөдөр хүмүүст урт хугацааны тогтвортой ажлын байр хэрэгтэй. Оюу Толгой компанийн хувьд хамгийн чухал нь залуучуудыг өсч хөгжих боломжоор бүрэн хангадаг. Би ажлынхаа хажуугаар уурхайн өөр техник эзэмшихээр суралцаж байна” гэж П.Бадамсүрэн ярьсан юм.

Залуучуудад зорилго, мөрөөдөл байвал уул уурхайд ажиллах, сайхан амьдрах боломж байгаа гэж бодож явдаг. Бас ийм боломж залуучуудад бүр ч илүү нээлттэй шүү гэдгийг тэрээр онцолж байсан юм. Тэдний гэр бүл саяхан Улаанбаатар хотод зээлээр орон сууц авчээ. П.Бадамсүрэн хэдийгээр ажилд ороод нэг жил орчим болж байгаа ч баталгаатай ажлын байртай, зээлээ төлөх хэмжээний цалин авдаг болохоор ийнхүү банкны шаардлагыг хангасан байна.

Өнөөдөр залуучууд зорилго, тэмүүлэлтэй байвал хүсэл мөрөөдлөө биелүүлж, Монголдоо сайхан амьдрах боломж байна. Харин тэдний энэ зорилго тэмүүллийг амьдрал дээр биелүүлэх ёстой. Оюу Толгой бол Монголын ирээдүй төдийгүй, Монголын мянга мянган залуучуудын ирээдүй гэдгийг П.Бадамсүрэнгийн амьдрал, амжилтын түүх харуулж байна.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.