Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Амжилтын түүх: Оюу Толгой эхэлсэнээс хойш...

 

Монгол улсын эдийн засгийг Оюу Толгойгүйгээр төсөөлөх аргагүй болжээ. Яагаад гэвэл Оюу Толгой эхэлсэнээс хойш гарсан өөрчлөлтүүд үүнийг батлаад байна. Монгол улсын эдийн засаг 17 хувиар өсөхөд Оюу Толгой чухал үүрэг гүйцэтгэсэн. Учир нь уурхайн үйлдвэрлэл эхлэхээс өмнө 7.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт Монгол улсад хийгдэж байна. Бас 2011 онд Монгол улсын Засгийн газарт 300 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөрийг шилжүүлснээс гадна үйлдвэрлэл эхлэх 2013 оноос өмнө Монгол улсын Засгийн газарт нийт 900 орчим төрбум төгрөгийн татвар, хураамж, төлбөрийг шилжүүлэх юм.

Ажилтай, орлоготой иргэн олон байвал Монгол улс хөгжинө, дэвжинэ. Тэгвэл Оюу Толгой олон мянган ажлын байр шинээр бий болгож, Монголын бизнесийн хөгжилд хувь нэмрээ оруулж ирсэн. Өнөөдөр уул уурхайн энэ аварга том төсөлд 9621 Монголчууд гар бие оролцож байна. Оюу Толгой ХХК-ийн бүх хэлтсийн тэн хагаст нь 100 хувь Монголчууд ажиллах болсон. Цаашдаа үйлдвэрлэлийн үе шатанд нийт ажиллах хүчний 90 хувь нь Монгол ажилчид байх юм. Компанийн ажилчид хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээнээс өндөр цалин авдаг бөгөөд нийт ажилчдын 73-аас дээш хувь нь мэргэжлийн ажилчид байгаа. 2011 онд Оюу Толгой компани 1000 гаруй Монголын аж ахуйн нэгжээс 1,7 их наяд төгрөгийн худалдан авалт хийсэн дүн бий.

Хүнд нэг удаа туслах биш насан туршдаа орлого олох мэргэжил эзэмшүүлэх нь хамгийн зөв гарц. Тиймээс Оюу Толгой боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж, ирээдүйн ажиллах хүчнийг бэлтгэж эхэлсэн. Гэхдээ Монголын түүхэнд хамгийн том санхүүжилт буюу 110 тэрбум төгрөгөөр сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Анх удаа 7 хот суурин газарт Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 3 төвийг шинээр барих, 4 төвийг шинэчлэн сайжруулах ажлыг гүйцэтгэж байна. Бас анх удаа үндэсний хэмжээнд 3300 мэргэжилтэй Монгол залуусыг бэлтгэж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 1200 багшийн чадавхийг сайжруулах сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа гэсэн анхны, хамгийн том гэсэн тодотголтой хөтөлбөрүүд ар араасаа хөвөрнө.

Оюу Толгой айлаар бол гэрээ бариад өрхөө тавьж байгаа. Тэр зууртаа ийм их хөрөнгө оруулалт хийж, бүтээн байгуулалтыг өрнүүлж. Энэ бол зөвхөн эхлэл...

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.