Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Рио Тинто олимпийн медалиа гардуулж өглөө

 

Монгол улс, Улаанбаатар хот - Рио Тинто компани 2012 оны Лондонгийн Олимп, паралимпийн медалийг урлах үнэт металын албан ёсны нийлүүлэгч юм. Тус байгууллага Олимп, Паралимпийн 4,700 алт, мөнгө, хүрэл медалийг олимпийг зохион байгуулах хороонд 7 дугаар сарын 2-нд гардуулж өглөө. Лондон цамхагт болсон энэхүү үйл ажиллагааны үеэр тус компанийн Захирлуудын зөвлөлийн дарга Ян Ду Плесси Лондонгийн Олимпийн зохион байгуулах хорооны дарга Себастьян Коэд дээрх медалиудыг гардууллаа.

Лондон цамхаг нь 600 жилийн туршид Британийн Хатан хааны гэр бүлийн үнэт эрдэнэсийг хадгалсаар ирсэн түүхтэй. Ийнхүү уг цамхаг хамгийн шинэ эрдэнэс болох олимп, паралимпийн медалиудыг хадгалах боллоо. Олимп, паралимпийн энэхүү 4,700 медалийг Лондон хотын 30 дүүрэгт болох 805 шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааны үеэр ялагчдад гардуулах болно. 

Энэ нь Рио Тинто компанийн хувьд түүхэн үйл явдал бөгөөд нийтдээ 8 тонн металыг олимп, паралимпийн медалийг урлахад зориулан нийлүүлжээ. Металын дийлэнхийг Кеннекот Юта Копперийн уурхайгаас, харин дээжийг нь Оюу Толгой уурхайгаас нийлүүлсэн юм. Кеннекот Юта Копперийн уурхай нь 100 гаруй жилийн түүхтэй Рио Тинтогийн хамгийн том уурхайнуудын нэг. Рио Тинто компанийн хэрэгжүүлж буй Оюу Толгой төслийн уурхайн бүтээн байгуулалт 90 хувьдаа хүрсэн бөгөөд анхны хүдрээ 8 дугаар сараас боловсруулж эхэлнэ. 

Рио Тинто компанийн Захирлуудын зөвлөлийн дарга Ян Ду Плесси “Кеннекот Юта Коппер болоод Оюу Толгой уурхайгаас нийлүүлсэн металууд үнэхээр төгс сайхан медалиуд болж урлагджээ. Энэ бол бид бүхний, манай нийт ажилчдын бахархал юм” хэмээн хэллээ.  

Рио Тинто дэлхийн хаана ч үйл ажиллагаа явуулсан байгаль орчны удирдлага, тогтвортой үйл ажиллагааг дэмжин эрхэм зорилгоо болгон ажилладаг. Кеннекот Юта Копперийн уурхайд дэлхийд хамгийн шилдэгт тооцогдох техник, технологийг нэвтрүүлж, дулааныг 99.9 хувь хадгалах чадвар бүхий хамгийн сүүлийн үеийн хайлуулах үйлдвэрийг ажиллуулж байна. Үүний зэрэгцээ энэ уурхайд дээд зэрэглэлийн гэрлийн технологи, тоног төхөөрөмжийн оновчлолын төслүүд, тохиолдол болгонд өөрчилж болохуйц түлшний машин болон бусад шинэ техник, технологийн аргуудыг нэвтрүүлж, туршин хэрэглэж байна. Оюу Толгой уурхай нь ашиглалтад орсон өдрөөсөө эхэлж дэлхийд тэргүүлэх техник, технологийг нэвтрүүлсэн, усыг хамгийн хэмнэлттэй хэрэглэдэг уурхай болон хөгжих юм. 

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.