Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Үндэсний их баяр наадмаа Оюу Толгой хэрхэн тэмдэглэх вэ?

 

Наадамчдын өмнө музейнүүд хаалгаа нээнэ

Монгол улс, Улаанбаатар хот - Оюу Толгой нь соёлын өвийг дэмжих, хамгаалах, хадгалах чиглэлээр олон ажил хийж ирлээ. Энэ удаа Үндэсний их баяр наадмын хүрээнд 'Түүхээр аялахуй' гэсэн нэгэн сонирхолтой арга хэмжээ зохион байгуулна. Үүгээр иргэд, хүүхэд багачуудад эх орныхоо түүх, ёс заншил, уламжлалаа танин мэдэхэд туслах үүднээс Улаанбаатар хотод байрлах Богд хааны ордон, Уран зургийн галларей, Монголын үндэсний, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын, Чойжин ламын сүм, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн, Улаанбаатар хотын гэсэн улсын чанартай 7 музейг төлбөргүй үзүүлэхээр боллоо. 7 дугаар сарын 10-12-ны хооронд музейнүүд танд ямар ч үнэ төлбөргүй үйлчилнэ. Эдгээр газруудын 3 өдрийн орлогыг Оюу Толгой компани төлөх юм.

Рио Тинто соёлын наадмыг ивээн тэтгэнэ

Монголын Урлагийн зөвлөл Соёлын наадмыг 7 дугаар сарын 11-12-нд Хүй долоон худагт зохион байгуулна. Соёлын наадам нь 5 дахь жилдээ болж байгаа бөгөөд энэ үеэр 'Монголын нэг өдөр' соёл урлаг, гар урлалын хотхон, Гэр болон Монголын үндэсний соёл, урлагийн, Шинэ өртөөгөө хүмүүст сонирхуулах юм. Шинэ өртөө нь Их Монгол, Улаан Жамсран, Монгол үндэстэн ястны өртөөнөөс бүрдэнэ. Их Монгол өртөөгөөр хүний биеийн хэмжээтэй бүтээгдсэн шагай болон Монгол малгай, гутал, домбо, аяга, эмээл, хөөрөг зэрэг Монголын уламжлалт тоглоом, хувцас, ахуйн хэрэглэлийг танилцуулах юм. Харин Улаан Жамсран өртөөгөөр цамын өмсгөлийг танилцуулж, Улаан Жамсрангийн маскийг будаж, чимэглэх арга хэмжээ болно. Мөн Монгол үндэстэн ястны өртөөгөөр Халх, Үзэмчин, Торгууд, Урианхай үндэстэн ястны хувцас, өмсгөлийг танилцуулна. Үүнээс гадна 'Сэрсэн тал', Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан тоглолтуудыг наадамчдадаа хүргэнэ. Үүнээс гадна олон сонирхолтой арга хэмжээ наадамчдыг хүлээж байна. Энэхүү наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр уул уурхайн дэлхийн тэргүүлэгч компани Рио Тинто ажиллаж байгаа юм.

Сурын талбайн шинэчлэлийг ивээн тэтгэлээ

Эрийн гурван наадмын хүчит бөх, сур харваа, хурдан морь нь эрт дээр үеэс уламжилж ирсэн түүхтэй. Үүн дотроос сурын харваа нь зөвхөн тэмцээн бус Монголын өв соёл, уламжлал, зан заншилыг хадгалж ирсэн онцлогтой юм. Соёлын өвийг дэмжигч Оюу Толгой Үндэсний их баяр наадмын сурын харвааны талбайг тохижуулах, наадамчин олныг тэмцээнээ үзэх боломжоор хангах зорилгоор ивээн тэтгэж байгаа юм.

Наадамчдадаа мэндчилгээ хүргэнэ

Дэлхийд тэргүүлэгч Монголын уул уурхайн Оюу Толгой нь Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд өөрийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын амжилт ололтоо наадамчин олон, ард түмэнтэйгээ хуваалцаж, үйл ажиллагаагаа танилцуулна. Мөн телевиз, радио, сонин хэвлэлүүд болон www.ot.mn, www.facebook.com/oyutolgoi зэрэг сувгуудаар наадамчдадаа баярын мэндчилгээгээ хүргэнэ.

Оюу Толгой наадмаа Ханбогдод хийнэ

Оюу Толгой жил бүр төслийн талбай дээрээ үндэсний их баяр наадмаа хийдэг уламжлалтай. Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд Оюу Толгой наадам 7 дугаар сарын 14-нд болно. Энэ үеэр баярын жагсаал, урлагийн тоглолт, үндэсний бөхийн барилдаан, ил талбайн концерт, галын наадам зэрэг үндсэн арга хэмжээ болно. Наадмын арга хэмжээнд Цагдаагийн Сүлд чуулга оролцож, үзэгчдэд уран бүтээлийнхээ дээжээс хүргэх юм. Үүнээс гадна наадмын нээлтээр Оюу Толгой төслийн 25 гэрээт байгууллага баярын жагсаал хийнэ. Наадмын арга хэмжээнд 7-10 мянган хүн оролцдог.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.