Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Ярилцлага: О.Одгэрэл "Монголын нүүдэлчний соёл, уламжлалыг олон нийтэд таниулна"

-Наадмын ерөнхий ивээн тэтгэгчийн нэг нь уул уурхайн Рио Тинто компани-

 Монголын Урлагийн зөвлөлийн Хөгжлийн хөтөлбөрийн захирал О.Одгэрэлтэй Үндэсний их баяр наадмын үеэр зохиогдох 'Соёлын наадам'-ын талаар ярилцлаа.

'Соёлын наадам' хэд дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа вэ. Энэ наадмыг яагаад зохион байгуулах болсон бэ?
'Соёлын наадам'-ыг 2008 оноос хэрэгжүүлж байна. БНСУ-ын METAA соёлын стратегийн зөвлөх компани нүүдэлчдийн урлагийг хамарсан фестивал зохион байгуулах саналаа СУИС, Монголын урлагийн зөвлөлд  тавьсан. Учир нь Монгол орон бол нүүдэлчдийн соёлын өлгий нутаг. Энэ санал манай байгууллагын соёл урлагийн тогтвортой хөгжлийг дэмжих, соёлын өвийг хадгалж хамгаалахад дэмжлэг үзүүлэх гэсэн эрхэм зорилготой нийцэж байсан. Тиймээс бид олон улсын хамтарсан фестивалыг дэмжин зохион байгуулж, Монголын соёл урлагийг гадаадынханд болон дотоодынхонд сурталчилан таниулж ирлээ. 

Энэ жилийн 'Соёлын наадам'-ын онцлог юу вэ?
Энэ жил Монголын урлагийн зөвлөлийн 10 жилийн ой, Соёлын наадмын 5 жилийн ой болж байна. Манай наадам бол уламжлалт баярын арга хэмжээг соёл урлагийн арга хэмжээгээр өргөтгөх, Хүй долоон худагт зохион байгуулагдаж байгаа морины уралдааны талбай дээр наадамчин олонд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж гаргах зорилготой. Үндэсний их баяр наадам бол өөрөө соёлын том арга хэмжээ. Үүнийг зөвхөн бөх, морь, сураар хязгаарлан ойлгож болохгүй. “Соёлын наадам” Монголын нүүдэлчний соёл, уламжлалыг олон нийтэд таниулдаг. Энэ наадам үндсэн 3 хэсгээс бүрддэг. “Монголын нэг өдөр” соёл урлаг, гар урлалын өртөөг жил бүр ажиллуулдаг. Энэ өртөө маань наадмын нэлээд том хэсэг. Бидний нүүдэлчдийн уламжлалаас гарч ирсэн эсгий урлал, уран бичлэг, нум сумын харваа, орчин үеийн шийдэлтэй уламжлалт тоглоом наадгай байдаг. Мөн гэр бүлд зориулсан хөтөлбөрүүд бий. Дараагийн хэсэг нь өдөрт хоёроос гурван удаа зохиогдох Монгол Солонгосын уран бүтээлчдийн урлагийн тоглолтууд юм. Соёл урлагийн их сургуулийн зохион байгуулдаг энэхүү урлагийн тоглолт нь өвөрмөц, шинэлэг зүйлийг үнэ төлбөргүй наадамчдадаа хүргэхийг зорьдог. Харин гурав дахь хэсэг нь Монгол Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан орчин үеийн урлагийн танилцуулга байдаг. Монгол, Солонгосын уран бүтээлчид, баримтат киноны баг  МЕТАА-ийн ажилтнууд Өмнөговь аймагт нүүдлийн урлан хөтөлбөрт хамрагдаж, хамтарсан уран бүтээл туурвиснаа энэ үеэр толилуулна.

Аливаа том арга хэмжээ зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байдаг. Энэ удаагийн наадмыг ивээн тэтгэгчийн талаар.
Наадмын ерөнхий ивээн тэтгэгчийн нэг нь уул уурхайн Рио Тинто компани байгаа. Бид энэ компанид санал тавьсан. Манай наадмыг дэмжиж, ивээн тэтгэж байгаад баяртай байна. Монгол улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж байна. Энэ үед уул уурхайн салбар соёлын салбарыг дэмжиж байгаа нь маш сайхан эхлэл. Соёл урлагийн салбар тогтвортой хөгжсөнөөр улс орны хөгжил олон улсад танигдана. Соёл урлаг бизнесийн салбарын хамтын ажиллагаа өргөжиж, харилцан бие биенээ ойлголцож, бүтээлч санааг дэмжих боломж Монголд гарч байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монголын Урлагийн зөвлөл хөтөлбөрийн үйл ажиллагаа, хүний нөөц, удирдлага, санхүүжилтийн хувьд төлөвшин, үндэсний болон олон улсын түвшинд үйл ажиллагаагаа тогтвортой хөгжүүлсээр ирсэн.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.