Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаар чуулав

- Рио Тинто компани чуулга уулзалтын ивээн тэтгэгчдийн нэг боллоо-

Монгол улс, Улаанбаатар хот - Улаанбаатар хотноо 2012 оны 7 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд 'Эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаарх олон улсын чуулга уулзалт' боллоо. Энэхүү чуулга уулзалтын ивээн тэтгэгчдийн нэг нь Рио Тинто  компани юм. 

Чуулга уулзалтаар дэлхийн олон орны төлөөлөл болох 100 орчим эмэгтэйчүүд цугларч, 'Эмэгтэйчүүд ба эрчим хүч, эдийн засгийн тогтвортой хөгжил', 'Эмэгтэйчүүдийн улс төрийн болон иргэний оролцоог нэмэгдүүлэх нь' сэдвээр салбар хуралдаан зохион байгууллаа. Эдгээр сэдвийн хүрээнд ядуурлыг бууруулах зорилгоор эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих стратеги, газар эзэмших, байгалийн баялаг болон сэргээгдэх эрчим хүч ашиглах боломжийг эмэгтэйчүүдэд түлхүү олгох, эмэгтэйчүүдийн улс төрийн болон иргэний оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцсэн байна.

Оюу Толгой ХХК-ийн Орон нутгийн харилцаа тогтвортой хөгжлийн хэлтсийн Aхлах менежер Г.Сугар энэхүү чуулганд оролцож илтгэл тавилаа. Тэрээр Оюу Толгой компани хүйсийн тэнцвэртэй байдлыг харгалзан боловсон хүчнээ бүрдүүлдэг,  түүнчлэн Өмнөговь аймагт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх замаар орон нутгийн эмэгтэйчүүдийн эдийг засгийг чадавхжуулах, тэтгэлэгтэйгээр сурах боломж олгож, үндэсний хэмжээнд төсөл хөтөлбөрийг нь ивээн тэтгэж, хамтран хэрэгжүүлж байгаа тухай илтгэлдээ дурджээ.

"Эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаарх олон улсын чуулга уулзалт"-д АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, Канадын Ерөнхий сайд асан Ким Камбэлл, Бүгд найрамдах Киргиз улсын  Ерөнхийлөгч асан, хатагтай Роза Отунбаева, Эстонийн Гадаад хэргийн сайд Урмас Паэт, Албанийн парламентын гишүүн Албана Волкше, НҮБ-ын Хүний эрхийн дээд Комиссарын орлогч Кьюн-ва Канг, Косовогийн Ерөнхий сайдын орлогч Эдита Тахири зэрэг нэр хүндтэй төлөөлөгчид уригдан оролцжээ.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.