Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Нөхөн сэргээлтдээ шинэ техник ашиглана

- Монголд анх удаа өндөр бүтээмжтэй техник хэрэглэнэ -

Монгол улс, Улаанбаатар хот - Оюу Толгой ХХК байгаль орчны нөхөн сэргээлтийн хамгийн орчин үеийн техник, технологи хэрэглэж, дэлхийн шилдэг стандарт, туршлагуудыг хэрэгжүүлдэг. Энэ ажлынхаа нэг болгож Монголд анх удаа шинэ техник оруулж ирлээ.

АНУ-д үйлдвэрлэсэн Титан 400 гэсэн нэртэй устай үрлэгч (Hydroseeder) машин нь одоо үйлдвэрлэж байгаа ижил төрлийн машинуудаасаа овор хэмжээ, бүтээмжээрээ хамгийн том нь юм байна. Ойролцоогоор 200 гаруй сая төгрөгийн үнэтэй энэ машин 15 тоннын багтаамж бүхий танктай. Ажиллах ерөнхий зарчим нь тун энгийн. Танкандаа ус, ургамлын үр, бордоо, бэхжүүлэгч гэх мэтийн бүх бодис материалаа хийхэд машины холигч өөрөө зуурч бэлтгээд даралттай шүршигч насосаар нөхөн сэргээлт хийхээр бэлтгэсэн талбайд шүршиж цацна. Нэг ээлжиндээ дунджаар 2-5 га талбайд нөхөн сэргээлт хийдэг.

Хүн хүч маш хэмнэж, богино хугацаанд их хэмжээний газарт үр цацан суулгах, бороожуулах боломжтой юм. Танкнаасаа 70 хүртэл метр зайд цацалт хийх хүчин чадалтай бөгөөд хамгийн гол нь өндөр бүтээмжтэй, бүгдийг нэг доор хийдэг, хүн техник очих боломжгүй налуу, өндөр, хэц газарт ч нөхөн сэргээлт хийдгээрээ давуу талтай. Гадаадын орнуудад уул уурхай, гольфийн талбай, хотын тохижилтод өргөнөөр хэрэглэдэг.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.