Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Ханбогдын залуучууд чуулж, хөгжлийн асуудлаа ярилцлаа

- Энэ арга хэмжээг уламжлал болгон явуулна -

Монгол улс, Улаанбаатар хот - Өмнөговь аймгийн Ханбогд сумын залуучуудын чуулга уулзалт 8 дугаар сарын 6-9-ний хооронд болж өнгөрлөө. Оюу Толгой ХХК хамтран зохион байгуулсан чуулга уулзалтаар залуучууд малчин, ажилчин, бизнесийн зэрэг салбараар хуваагдан өөрсдийн салбарын тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэж, санал бодлоо солилцсон юм. Энэхүү арга хэмжээнд Монгол улсын аварга малчин Д.Хүүхэн, Олимпийн аварга Э.Бадар-Ууган, орон нутгийн удирдлагууд болдон Монголын шилдэг лекторууд уригдан оролцсон.

Үүний зэрэгцээ чуулга уулзалтад оролцогчид Оюу Толгой төслийн талбайд зочилж, бүтээн байгуулалттай танилцан, Ханбогд сумын Их булагийн амыг цэвэрлэж, говьд тарьсан мод услах ажил хийсэн юм.

Залуучууд цугласан газар ажил хэргээ ярилцахаас гадна дуу хуур, тэмцээн наадам ч өрнөх нь мэдээж. Ханбогд сумын залуучуудын чуулга уулзалтын үеэр дууны тэмцээн, урлаг, спортын төрөл бүрийн арга хэмжээнүүд боллоо.

Энэ арга хэмжээг Оюу Толгой ХХК-ийн Орон нутгийн харилцаа тогтвортой хөгжлийн хэлтэс, 'Шинэ Ханбогд' ТББ, Ханбогд сумын Засаг даргын Тамгийн газар, Оюу Толгой ХХК- ийн залуусын санаачлан байгуулсан Ногоон Клуб зэрэг газрууд хамтран зохион байгуулсан. Чуулга уулзалт цаашид хоёр жил тутам зохион байгуулагдах юм.

Та энд дарж зургийн цомгийг үзээрэй.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.