Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Оюу Толгойд найргийн хуртай үдэш боллоо

- Яруу найрагчид Оюу Толгой төслийн бүтээн байгуулалттай танилцав -

Монгол улс, Улаанбаатар хот - Монголын нэрт яруу найрагчид Оюу Толгой төслийн талбайд өнгөрсөн 7 хоногийн баасан гаригт зочилж, бүтээн байгуулалттай танилцаж, ажилчидтай бямба гарагийн үдшийг хамтдаа өнгөрүүллээ. Оюу Толгой төслийн ажилчдын урилгаар хүрэлцэн ирсэн яруу найрагчид өөрсдийн уран бүтээлийн дээжээс уншиж сонирхуулсан юм. Энэхүү 'Ухааны охь, утгын чимгийг Оюу Толгойд залахуй' арга хэмжээнд төслийн бүтээн байгуулалтад оролцож байгаа ажилтан, ажилчид оролцож, найрагчдын шүлгийг сонсож, харилцан ярилцаж, өөрсдийн дуу хуурыг өргөж, тэднээс асуулт асууж, зарим шүлгүүдийг нь сонсох хүсэлтээ ч гаргаж байлаа.

Уригдаж ирсэн 10 гаруй уран бүтээлчдийн дунд яруу найрагч Т. Галсан, П. Бадарч, Ш. Сүрэнжав зэрэг Ардын уран зохилч 4, Д. Төрбат, Д. Цоодол зэрэг Төрийн шагналтан 4 байсан. Энэ үеэр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д. Төрбат "Энэ арга хэмжээ маш сайхан болж өнгөрлөө. Монголын нэртэй зохиолч, яруу найрагчдыг нэг доор цуглуулсан үнэхээр сайхан үйл явдал. Энд Монголын сор болсон залуучууд ажиллаж байна. Би Оюу Толгой Төслийг Монголын ирээдүй бөгөөд эдийн засгийн баталгаа гэж бодож явдаг" хэмээн ярилаа.

Энэ арга хэмжээ мөн бямба гарагийн өдөр нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Соёлын төвд болж, орон нутгийн иргэд оролцсон юм.

Та энд дарж зургийн цомгийг үзээрэй.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.