Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Цахилгаан дамжуулах агаарын шугамд шувуу чиглүүлэгч байрлууллаа

- Шувууд өдөр ч, шөнө ч замаа заалгана -

Монгол улс, Улаанбаатар хот Оюу Толгой ХХК байгаль орчинд ээлтэй маш олон цогц үйл ажиллагаа явуулдаг. Энэ ажлынхаа хүрээнд ургамлын нөхөн сэргээлтээс гадна ан амьтан, жигүүртэн шувууг хэвийн амьдрах боломжоор хангаж байна. Үүний нэг бол Оюу Толгой уурхайгаас Гашуун Сухайтын хил хүртэл, Гүний хоолойн худгууд болон Ханбогд сумруу татсан цахилгаан дамжуулах агаарын шугамд байрлуулсан шувуу чиглүүлэгч юм.

Шувуу чиглүүлэгчийн талаар Оюу Толгой ХХК-ийн Биологийн төрөл зүйлийн судалгааны ахлах ажилтан С.Дорждэрэм “Ийм стандартын шувуу чиглүүлэгчийг Рио Тинто компани олон оронд хэрэглэдэг. Манайх нийтдээ 300 км цахилгааны утсанд хоорондоо 5 метрийн зайтай байрлуулсан. Энэ бол Монголд анх удаа хийгдсэн ажил юм” хэмээн ярилаа.

Энэ төхөөрөмж нь дугуй цагираг хэлбэртэй, чөлөөтэй эргэх хөдөлгөөн хийдэг бөгөөд өдөр хурц тод өнгөтэй, харин шөнө гэрэлтэж харагддаг учраас шувууд тойрч нисэх, чиглэлээ өөрчлөх үйлдэл хийж цахилгааны утас мөргөхөөс сэргийлдэг байна.

Оюу Толгой ХХК өөрийн үйл ажиллагаанаас үүдэн гарч болзошгүй сөрөг нөлөөг үнэлэх, нөлөөг бууруулах, арилгах, нөхөн сэргээх, байгаль орчныг дүйцүүлэн хамгаалах нэмэлт ажлууд хийдэг. Энэхүү цогц үйл ажиллагаа, менежментээр бүс нутгийн хэмжээнд биологийн олон янз байдлыг одоогийн нөхцөлөөс илүү сайжруулж, хамгаалан, тоо толгойг нь хэвийн байлгах зорилготой ажиллаж байна.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.