Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Хоёр үндэстний харилцааны түүх шинэ хуудсаар баяжлаа

Монгол улс, Улаанбаатар хот - Монголын Урлагийн Зөвлөл, Рио Тинто ХХК-ний хамтын ажиллагааны хүрээнд Австралийн уугуул иргэдийн уламжлал соёлыг уран бүтээлдээ тусгадаг орчин үеийн бүжгийн 'Бангарра' театрын 'Амин сүлд' жүжигчилсэн тоглолтыг зохион байгуулж байгаа тухай өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр танилцууллаа.

Рио Тинто компани олон орны чадварлаг боловсон хүчний хамтын ажиллагааны үр дүнд Оюу Толгой төсөл амжилттай хэрэгжиж буйг онцлон тэмдэглэж, хоёр орны гайхамшигт соёлыг харилцан таниулах, энэ талаарх мэдлэгээ солилцох боломжийг олон нийтэд бүрдүүлэн, Австрали, Монгол орны хамтын ажиллагааны 40 жилийн ойг тохиолдуулан энэхүү арга хэмжээг ивээн тэтгэж, зохион байгуулж байна.

"Бангарра хамтлаг Монголын ард түмэнд зориулсан уран бүтээлээ Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа 2012 оны 9-р сарын 22, 23-ны өдрүүдэд толилуулна. Энэ айлчлалын үеэр СУИС-ийн бүжгийн багш, оюутнууд, Монголын Үндэсний Дуу, Бүжгийн Чуулгын бүжигчдэд зориулан мэргэжлийн аргазүй, туршлага солилцох сургалт зохион байгуулах юм” гэж МУЗ-ийн тэргүүн, хөгжмийн нэрт зохиолч Н.Жанцанноров хэллээ.

Рио Тинто Группийн Монгол дахь төлөөлөгч бөгөөд Оюу Толгой ХХК-ийн Олон нийтийн харилцаа, хэвлэл мэдээлэл хариуцсан дэд ерөнхийлөгч Хьюстон Спенсер “Монгол Австрали улсын иргэд гайхамшигт өв, уламжлалаасаа харилцан танилцаж, соёл урлагийн дээжээрээ бие биедээ бэлэг барих таатай нөхцөл, боломж бүрдүүлэхийг Рио Тинто компани зорьж, энэ бүх арга хэмжээг ивээн тэтгэж байна. Энэ үдшийн концерт Монголын орчин үеийн уран бүтээлчдээр эхэлж, Бангарра театрын тоглолтоор үргэлжлэн, хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг Монгол улсын сонгодог урлагийн тайзнаа гойд онцгой бүжгээр амилуулан илэрхийлэх юм. Орчин үеийн бүжгийн урлагийн гайхамшгийг Австралийн уугуул иргэдийн эртнээс уламжилж ирсэн хосгүй өв соёлтой хоршин үзүүлэх энэ үдшийн концертийг Монголын үзэгчдэдээ зориулан зохион байгуулж байгаадаа Рио Тинто компани баяртай байна. Түүнчлэн Монголчууд, Оюу Толгойн нийт ажилчид, хамтран ажилладаг төрийн ба төрийн бус байгууллагууд, ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд болон хувь хүмүүсийн хамтын хөдөлмөр, улс орнуудын хамтын ажиллагааны дүнд бий болж буй агуу их бүтээн байгуулалтыг энэ арга хэмжээгээр тэмдэглэж байгаа юм” гэв.

Зохион байгуулж буй МУЗ энэ арга хэмжээг дэмжиж, тусалж буй байгууллагууд, ялангуяа Ерөнхий боловсролын 45-р сургууль, С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллежийн 120 сурагч, оюутныг ивээн тэтгэн энэхүү концерт үзүүлж буй Австралийн Элчин Сайдын Яаманд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлэв.

Бангарра театрынхан Хөгжим Бүжгийн Коллежийн сурагч нар болон Монголын Соёл Урлагийн Их Сургуулийн магистрантурт сурч буй оюутнуудтай уулзаж, танилцах юм байна.

Эцэст нь Бангарра театрын найруулагч Австралийн нэрт хөгжмийн зохиолч Стивен Пейж “Бангарра бүжгийн хамтлаг гайхамшигт өв соёлд тулгуурлан тайзнаа Австралийн уугуул иргэдийн үйлийг орчин цагийн бүжгээр илэрхийлэн үзэгчдийг тус тивийн эртний уугуул оршин суугчдын амьдрал ахуй, мөрөөдөл тэмүүлэл өөд хөтлөн дагуулах увьдас бүхий уран бүтээл дэглэдэг. Өвөг дээдсээсээ уламжлан өвлөж авсан эртний соёл, заншил, түүхээ эрхэмлэн дээдэлдэг Монгол оронд ийнхүү ирсэндээ бид маш их баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Зургийн цомгийг сонирхоно уу.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.