Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Оюу Толгой ХХК-ийн улсад төлсөн татвар хүүхдийн мөнгийг зургаан жил төлөхтэй тэнцэнэ

 

- Улсын төсөвт нийт 803 сая ам.доллар төлөөд байна -

Монгол улс, Улаанбаатар хот - Оюу Толгой компанийг татвараа цаг хугацаанд нь төлдөггүй, татвараас зайлсхийдэг зэрэг ташаа мэдээлэл хэвлэлд гарсаар байна. Оюу Толгой ХХК Монгол Улсын хууль тогтоомжийг чанд мөрдөж, татварын тайлангуудаа хугацаанд нь өгдөг. Манай компани өнгөрсөн онд гаалийн байгууллагын хамгийн том, МУ-ын зургаа дахь том татвар төлөгч болсон билээ.

Бид 2012 оны 9 дүгээр сарын байдлаар нийт 803 сая ам.доллар буюу 1 их наяд төгрөгийг төрөл бүрийн татвар хураамжийн хэлбэрээр төлөөд байна. Оюу Толгой ХХК-ийн Санхүү хариуцсан Гүйцэтгэх захирал Жастин Кари: "Бид татвараа цаг хугацаанд нь төлсөөр ирсэн төдийгүй хэдэн зуун тэрбум төгрөгийг Засгийн Газарт урьдчилгаа болгон төлсөн" гэжээ. Оюу Толгой төслөөс одоогийн байдлаар МУ-ын ЗГ-т төлөөд байгаа 803 сая ам. долларыг задалбал дараах байдалтай байна. Үүнд:

  • Гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвар - 300 сая ам.доллар
  • Эрүүл мэнд, нийгмийн даатгал - 23,4 сая ам.доллар
  • Аж ахуйн нэгжүүдээс худалдан авсан бүтээгдэхүүн үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татвар - 179 сая ам.доллар
  • Монгол улсын Засгийн газарт урьдчилгаа болгон 250 сая ам.доллар зэрэг татвар, төлбөр багтаж байна.

Монгол Улсын сан хөмрөгт Оюу Толгой компаниас хуримтлуулсан мөнгө нь 18-аас доош насны МУ-ын иргэдэд сар бүр 20 мянган төгрөг өгөхөд, ирэх зургаан жил орчим төлөх мөнгөтэй тэнцэх юм. Оюу Толгой уурхайн үйлдвэрлэл эхлээгүй байгаа ч бид улсын төсвийн зургаа дахь том татвар төлөгч, гаальд татвар төлсөн байдлаараа 2011 онд тэргүүлсэн билээ.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.