Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Ханбогдын ахмадууд цэлгэр өргөөний нээлт хийлээ

 

Монгол улс, Улаанбаатар хот - Өмнөговь аймгийн Ханбогд улсад олон зүйлээрээ тэргүүлдэг. Хамгийн олон тэмээтэй сум. Мөн ажил эрхлэлт өндөрт тооцогддог. Тэгвэл энэ сум аймагтаа анхны ахмадын хороог 13 жилийн тэртээ байгуулж байжээ. Тэгвэл өнгөрсөн Бямба гаригт Ханбогдын ахмадын хороо Канад технологиор барьсан, 12 метрийн диаметртэй цэлгэр өргөөнийхөө нээлт хийлээ.

Ахмадын өргөөний нээлтэд Ханбогдын засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Оюу Толгой компанийн Орон нутгийн харилцааныхан, мөн Ханбогдын 240 орчим ахмадын талаас илүү нь ирж оролцсон. Аймгаас 35, сумаас 13 сая төгрөг гаргаж, ахмадууддаа бариулж өгсөн энэ том өргөөний урдах 5 га-д Оюу Толгой цэцэрлэгт хүрээлэн байгуулж өгөхөөр ярьжээ. Алтан үеэ дурсан ярих, амьдарч оршихуйн далай их ухаанаа хуваалцах сайхан өргөөтэй боллоо гэж Ханбогдын ахмадууд бэлгэшээж байлаа. Тэдний баяр дээр баяр нэмж, олон бэлэг сэлт ирүүлсэний дотор Оюу Толгой компанийн хамт олон эрүүл мэндийн хэрэгсэл, даралтын аппарат, биеийн тамирын тоног төхөөрөмж гардуулсан юм.

Оюу Толгойчууд мөн ахмадуудыг төслийн талбайтай танилцуулж, мөн Ханбогд дахь байрандаа Ням гаригт хүлээн авч, урлагийн тоглолт үзүүлж, үдийн зуушаар дайлсан. Ханбогдын ахмадын хороо үйл ажиллагаагаараа улсад дээгүүр жагсдаг. Хорооноос санаачлан, ахмадуудынхаа хийсэн бүтээлээр үзэсгэлэн худалдаа гаргадаг. Цагаан сар, Март, Цэргийн баяр, Наадам, шинэ жил гээд баяр бүрийг алгасахгүй тэмдэглэдэг ахмадууд сум орон нутагт нь болж байгаа их бүтээн байгуулалтад сэтгэл хангалуун явдгаа ярьсан.

Мэдээний дүрсийг энэ холбоосоор үзэж болно: http://share.gogo.mn/azTCb1LVvu92371349072434/OT.mpg

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.