Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Рио Тинто 'TEDxUlaanbaatar' арга хэмжээг ивээн тэтгэлээ

 

Монгол улс, Улаанбаатар хот - Рио Тинто компанийн ивээн тэтгэсэн TEDxUlaanbaatar арга хэмжээ 'Тэртээд...' гэсэн сэдвээр хоёр дахь удаагаа 9-р сарын 22-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд 150 орчим хүн оролцож, өөрсдийн салбарууддаа бүтээлч санаа, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлж яваа 9 илтгэгчдийн яриаг сонсож, нэгэн өдрийг өнгөрөөлөө. Энэ удаад 'Төсөөллийн тэртээд...', 'Хязгаарын тэртээд...', 'Хөгжлийн тэртээд...' гэсэн 3 сэдвээр явагдсан.   

Арга хэмжээнээс орж ирсэн бүх орлогыг Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо /1 сая төгрөг/, мөн Хүүхдийн Лотус Асрамжийн Төвд /1 сая төгрөг/ хандивлалаа.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.