Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Сонсголын бэрхшээлтэй сурагчид нэгэн өдрийг Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд тоглон өнгөрөөлөө


 

Монгол улс, Улаанбаатар хот -  Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн дотуур байрны сурагчдад Үндэсний Соёл амралтын хүрээлэнд тоглох боломжийг Оюу Толой ХХК олгосондоо туйлын их баяртай байна.

“Дотуур байранд амьдарч буй 150 хүүхэд багш, асрагч нарын хамт 2012 оны 9 сарын 20-нд парк дээр нэгэн бүтэн өдөр тоглож, наадаж, дурсамж дүүрэн өнгөрөөсөн. Тэдний ихэнхи нь малчин айлын хөдөөний хүүдүүд, зарим нь хот сайн мэдэхгүй, парк гэж юу болохыг мэдэхгүй хүүхдүүд байсан. Хүүхдүүд ярьж хэлж чадахгүй ч баярласан сэтгэлээ нүүр дүүрэн инээмсэглэлээрээ илэрхийлж байлаа” гэж багш Золзаяа дурдлаа.

4б ангийн сурагч Э.Нямцэрэн: “Бид хүүхдийн парк дээр очиж, олон сайхан тоглоом дээр тоглосон. Парк дээр очиж тоглож үзээгүй байсан болохоор надад хэзээ ч мартагдашгүй дурсамж сэтгэлд минь үлдсэн”.

4в ангийн сурагч М.Уянга: “Бид гоё автобусаар байрнаасаа яваад паркийн гадаа очсон. Би агаарын дугуй, дэглий, эргэдэг бөмбөлөг дээр тоглосон. Байрны хүүхдүүд, найз нартайгаа тоглосон болохоор их сайхан байсан. Миний аав ээж тоглуулах мөнгө байдаггүй. Олон тоглоом дээр тоглосон болохоор их баярласан. Нэг хүүхэд дунджаар 3-4 тоглоом дээр тоглосон. Бүр 11 удаа тоглосон хүүхэд ч байгаа”.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.