Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Айвенхоу Майнз ХХК-ны Хэвлэлийн мэдээ

Айвенхоу Майнз болон Рио Тинто Монгол улс дахь Оюу Толгойн алт-зэсийн уурхайн цогцолборын эхний үе шатны үйлдвэрлэлээ төлөвлөсөн хугацаанаас өмнө буюу 2012 онд эхлүүлэхийн тулд барилгын ажлыг бүрэн хэмжээгээр үргэлжлүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг олгох гэрээг баталлаа

Одоогийн болоод шинээр гаргах санхүүжилтийн хэмжээ 6.5 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдэхээр байна

1.2 тэрбум хүртэлх ам.долларын санхүүжилтийг босгох зорилгооор Айвенхоу Майнзын хувьцааг нэмж гаргах арилжаанд Рио Тинто одоо бүрэн дүүрэн оролцоно

Хоёр тал арбитрын шүүхэд гаргасан заргаа 6 сарын хугацаатайгаар хойшлуулахаар тохиролцлоо

 


  • Рио Тинто 300 сая ам.долларын үнэ бүхий Айвенхоугийн хувьцааг худалдаж авах В Ангиллын эрхээ нэн даруй хэрэгжүүлнэ
  • Рио Тинто Айвенхоугийн 20 сая хувьцааг зах зээлийн үнээр худалдан авна
  • Айвенхоу Майнз компанийн нийт хувьцааны Рио Тинтогийн эзэмшлийн хувь хэмжээний дээд хязгаарлал 49% байх бөгөөд энэ хязгаарлал 2012 оны 1 дүгээр сарын 18 хүртэл хүчин төгөлдөр байна
  • Рио Тинто төслийн санхүүжилтийг цогц байдлаар босгоход Айвенхоутай хамтран ажиллана
  • Рио Тинто түр хугацааны санхүүжүүлэлтэнд 1.8 тэрбум хүртэлх ам.долларыг Айвенхоуд гаргаж өгнө
  • Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-өөс зөвшөөрсөн тохиолдолд Оюу Толгой төслийн менежментийн удирдлагыг Рио Тинто шилжүүлж авна

Монгол, Улаанбаатар – Айвенхоу Майнз болон Рио Тинто компаниуд Монгол улсын өмнөд хэсэгт байрлах Оюу Толгойн алт, зэсийн цогцолборын эхний үе шатны бүрэн хэмжээний барилгын ажлыг түргэвчлэн гүйцэтгэж дуусгахад санхүүжилт олгох хэд хэдэн төрлийн арга хэмжээг тусгасан нэгдсэн тохиролцоонд хүрлээ хэмээн Айвенхоу Майнзын ТУЗ-ийн Удирдлагын албанаас өнөөдөр мэдэгдлээ.

Рио Тинтогоос түр хугацаагаар олгох санхүүжилт, Айвенхоу Майнзад байгаа бэлэн мөнгө зэрэг бүх төрлийн санхүүжилтийн арга хэмжээнүүд нь Оюу Толгойн бүтээн байгуулалтад зарцуулж болох санхүүгийн эх үүсвэрийг 6.5 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдүүлэх боломжтой юм.

Шинэ тохиролцооны дагуу Рио Тинто санхүүжилтийн хэд хэдэн арга хэмжээнд шууд оролцохоор болсон бөгөөд түүний дотор өнгөрсөн 10-р сарын 18-нд зарласан шинээр арилжих хувьцааны борлуулалтанд оролцохоор болов.Ингэснээр дээр дурдсан 6.5 тэрбум долларын 4.4 тэрбум долларын санхүүжилт баталгаажих боломжтой болох юм.

Түүнчлэн Рио Тинто нь төслийн санхүүжилтын үндсэн багцыг бүрдүүлэхээр Айвенхоугийн олон улсын банкууд болон хөрөнгө оруулагч байгууллагуудтай хийж байгаа яриа хэлэлцээнд Айвенхоу Майнзтай нягт уялдаатай хамтран ажиллахаар тохиролцов.

 

Дөрвөн жилийн хамтын ажиллагааны “хувьсал хөгжил ба өргөжилт”

“Оюу Толгойн бүтээн босголтод нэн чухал ач холбогдолтой цаг үед дөрвөн жилийн туршид хөгжүүлж ирсэн Айвенхоу ба Рио Тинтогийн хоорондын хамтын ажиллагааны хүрээг харилцан үр ашигтайгаар өргөжүүлж буй энэхүү явдал тохиож байна” хэмээн Айвенхоу Майнз компанийн ТУЗ-ийн дарга бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Роберт Фридланд мэдэгдэв.

“Бидний тохиролцсон бүхий л арга хэмжээг амжилттай хэрэгжүүлснээр Оюу Толгойгийн эхний үе шатны үйлдвэрлэлийг 2012 онд эхлүүлэхэд хангалттай хэмжээний санхүүжилт бий болгох боломжтой болох юм”.

Айвенхоу Майнз-Рио Тинто-гийн хамтарсан Техникийн Хороо 2011 оны эхнээс үйлдвэрлэл эхлэх хүртэл 4.6 тэрбум долларын нэмэлт санхүүжилт шаардлагатай болох тухай урьдчилсан тооцоог баталсан юм. 2010 оны эцэс хүртэлх хугацаанд нийт 1.4 тэрбум долларын хөрөнгө оруулсан болно.

н.Фридланд Оюу Толгой Төслийг эзэмшиж ажиллуулж байгаа Монголд бүртгэлтэй Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-д 2011 оны Төсвийн төслийг хэлэлцүүлэхээр өргөн барьсан тухай мэдэгдлээ. Төсвийг Айвенхоу Майнз компанийн ТУЗ-өөр мөн хэлэлцэх бөгөөд энэ тухай ойрын үед олон нийтэд танилцуулах болно.

Айвенхоу Майнз-Рио Тинто-гийн өргөжүүлж баталгаажуулсан харилцааны нөхцөл хүрээг Айвенхоу Майнз-ийн ТУЗ, Рио Тинто-гийн Хөрөнгө оруулалтын Хорооноос тус тус баталсан Толгой Хэлэлцээрээр баталгаажуулсан болно.

Айвенхоу Майнз компаний зарласан давуу эрхээр хувьцааг арилжаалах саналын хүрээнд Рио Тинто нь 2011 оны 1 дүгээр сарын сүүлээр эрхээ эдэлж хувьцааг худалдан авснаар урдчилсан тохиролцсон хуваарийн дагуу хийхээр амласан хөрөнгө оруулалт, томоохон санхүүжүүлэлтээр дамжуулан, Оюутолгойн санхүүжилтийг гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.

Айвенхоу Майнз нь давуу эрхийн хувьцаагаа арилжаалах саналыг хэрэгжүүлснээр 4,4 тэрбум ам.долларын бүрэн найдвартай, бэлэн буй буюу бэлэн байх бололцоотой санхүүжилтийг хүлээн авах эрхийг баталгаажуулах юм. Хөрөнгийг баталгаа, Рио Тинтогийн 500 сая орчим ам.долларын өртөг бүхий давуу эрхийн хувьцаа арилжаалах саналын хувьцаа, 1,8 тэрбум ам.долларын түр хугацааны хөрөнгө оруулалт зэрэг нийт 3,7 тэрбум ам.долларын төлөвлөгдсөн капитал хөрөнгийг төрөл бүрийн хөрөнгө оруулалт, хувьцааны эрхийн дагуу Рио Тинтогоос түр хугацаагаар хүлээн авах юм.

Рио Тинто нь 2011 оны эхний хагаст багтаан удаан хугацааны, хязгаарлагдмал эх үүсвэр бүхий 3,6 тэрбум ам.доллар хүртэл өртөгтэй төсөл-санхүүжилтийг хийх тухай хэлэлцээг амжилттай дуусгах нийтлэг зорилгоор Айвенхоу Майнзтай хамтран ажиллах бөгөөд энэхүү хэлэлцээрийг байгуулснаар Рио Тинтогоос авсан бусад түр хугацааны санхүүжилтийг орлуулах юм.

“Рио Тинто нь өөрийн хөрөнгө болон амлалтуудын хариуд дараагийн 13 сарын туршид Айвенхоу Майнзын хувьцааны дээд тал нь 49 хүртэлх хувийг эзэмших эрхтэй болох бөгөөд Оюу Толгой ТУЗ-өөс баталсан тохиолдолд Рио Тинто нь Оюу Толгой уурхайн цогцолборыг барьж байгуулах, ажиллуулах ажиллагааг удирдах эрхийг авна” хэмээн ноён Фридланд мэдэгдсэн болно.

Оюу Толгойг бүтээн босгох нь нэн тэргүүний “нийтлэг зорилго”

“Бидний шинэ гэрээнд туссан бүх нийтийн хамтын ажиллагаа, идэвхи зүтгэл, нийтлэг зорилго нь Оюутолгой төсөл, Монголын ард иргэд, Засгийн газар, Айвенхоу Майнз ба Рио Тинтогийн хувьцаа эзэмшигчдийн хувьд сайхан мэдээ юм.

“Одоо явагдаж буй арбитрын шүүх ажиллагааг хоёр компани санал нэгтэйгээр зургаан сарын турш хойшлуулсан явдал нь Оюутолгойг бүтээн босгох гэсэн манай нэн тэргүүний зорилтыг цаашид баталгаажуулж буй бөгөөд компаниудын хувьд үүссэн асуудлыг бүрмөсөн шийдвэрлэх шинэ боломж, бололцоог нээж байна” хэмээн ноён Фридланд мэдэгдэв.

“Оюутолгойн үйлдвэрлэлийг хоёр жилээс хүрэхгүй хугацааны дотор буюу төлөвлөснөөс зургаан сарын өмнө эхлүүлэхээр зорьж байгаа юм. Өнөөгийн байдлаар төслийн талбайд 5600 хүн, түүний 60 гаруй хувь монголчууд байрлан ажиллаж байгаа бөгөөд дэлхийн хамгийн том, хамгийн шилдэг технологи бүхий олборлолтын ажиллагааг хэрэгжүүлэх байгууламжийг барьж байна. Тэнд ажиллагсдын тоо 2011 онд 14,000 хүнд хүрэх бөгөөд түүнээс гадна тус орны эрчтэй хөгжиж буй уул уурхайн салбарт ажиллах дадал, мэргэжил олгохоор 3700 хүнийг сургалтанд хамруулах юм.

Айвенхоу Майнзын Гэрээний удирдамжийн хэлэлцүүлгийг компанийн тэргүүн, гүйцэтгэх ерөнхий захирал Роберт Фридланд, дэд захирал Петр Мередит, Бизнесийн хөгжил, стратеги төлөвлөлтийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Сэм Ригал нараас бүрдсэн саяхан байгуулагдсан Удирдлагын алба явуулсан байна. Санхүү хариусан захирал Тони Жардини хэлэлцээг явуулахад идэвхтэй оролцсоны зэрэгцээ Citi банк, Hatch Corporate Finance Айвенхоу Майнзийн зөвлөхөөр ажиллав.

Айвенхоу Майнзын Гэрээний удирдамжийн гол заалтуудыг хэвлэл мэдээллийн тоймд товчлон гаргасан болно. Гэрээний бүрэн эхийг Айвенхоу Майнзын вэб хуудас www.ivanhoemines.com. –оос харна уу.

Хүснэгт 1. Айвенхоу Майнзийн төлөвлөгдсөн ба одоогийн капиталын эх үүсвэрүүдийг сонгосон байдал

Захиалгын эрх хэрэгжүүлэх үнэ нь тухайн үеийн зах зээлд давамгайлж буй үнээр тогтоогдоно. /Жишээ нь: захиалгын эрхээр гаргах нийт хувьцааны нэгж хувьцааны хэрэгжүүлэх үнийг 25,00 ам.доллар гэж тооцоод ойролцоогоор 0,6 тэрбум ам.доллар хүртэлх хэмжээний орлого олно/.

  1. Үүнд өмнө нь Рио Тинтод өмнө нь гаргаж өгсөн хорогдлын эсрэг баталгаа багтана.
  2. Рио Тинто захиалах эрхээ хэрэгжүүлэх шаардлагагүй. Энэ тохиолдолд захиалгын эрхээс ашиг олохгүй/ хувь хүртэхгүй байх магадлалтай
  3. Одоо хэлэлцэж байгаа урт хугацааны төслийн санхүүжилтийн багцыг хийж дууссаны дараа мөнгөн хөрөнгө гаргах боломжтой болонгуут түр зуурын зээлийг халж орлуулна /тэмдэглэл 5-ийг үз/.
  4. Давуу эрхийн хувьцааг бүрэн захиалсан гэж тооцно.
  5. Өрийн багц болох 3,6 тэрбум ам.долларыг олон улсын зээлдүүлэгчдийн синдикатаас хамгаалж аюулгүй болгоод оронд нь Рио Тинтогийн 1,8 тэрбум ам.долларын түр зуурын санхүүжилтийн зээлийг байршуулна.

 

Рио Тинто бараг 800 сая ам.долларын Хувьцаа худалдан авах В ангилалын баталгаагаа бүрэн хэрэгжүүлэх бөгөөд түүнээс 300 сая ам.долларын хувьцааг энэхүү гэрээнд гарын үсэг зурмагц худалдан авах болно.

  • Рио Тинтогийн Айвенхоу Майнзад анх оруулсан хөрөнгө оруулалтыг зохицуулсан 2006 оны хувийн-байршуулалтын гэрээний нэг хэсэг болсон В ангилалын баталгааны ойролцоогоор 75 хувьтай тэнцэх 300 сая ам.долларын В ангилалын баталгааг Рио Тинто асар богино хугацаанд олох боломжтой боллоо. Нэг бүр нь 8.88 ам. доллараар зарагдах 33.8 сая хувьцааг худалдан авах 300 сая долларын төлбөрийг В ангилалын баталгааны хугацаа дуусах 2011 оны 10-р сараас 10 сарын өмнө хүлээж авна.
  • Рио Тинто нь үлдэгдэл В ангилалын баталгаагаа хуваарийн дагуу 2011 оны 10 сард дуусгах ба энэ нь Айвенхоу Майнзад төлөх нийт төлбөр болох ойролцоогоор 110 сая ам.доллар юм. Үүн дээр нэмэгдээд төлөвлөгдсөн давуу эрхийн хувьцааны саналын хувь хэмжээг бууруулахгүй байх тохиргооны үр дүн болох нэмэгдэл орж ирнэ.
  • Рио Тинто нь мөн С ангилалын баталгааныхаа бүрэн хэмжээг 2012 оны 1 сар гэхэд буюу хугацаа дуусахаас 9 сарын өмнө хийнэ. Энэ нь Айвенхоу Майнзд төлөх төлбөрийн ойролцоогоор 350 сая ам.долларыг хааж чадна. Энд төлөвлөгдсөн давуу эрхтэй хувьцааны баталгааны болзошгүй өөрчлөлтийг харгалзаж үзсэн болно.

Айвенхоу Майнз компани дахь Рио Тинтогийн эзэмшлийг нэмэгдүүлэх баталгааны хэрэгжилт болон хувьцаа худалдан авалт

  • Давуу эрхийн хувьцааг бүртгэх өдрөөс өмнө, В ангиллын баталгааны үнийн дүн болох 300 сая ам.долларын хэрэгжүүлэх үнэ болон Айвенхоу Майнз компаний 10 сая хувьцааг Ситибанк ба ноён Фридландаас шууд худалдан авахад Рио Тинто компаний Айвенхоу Майнз компанид эзэмших эзэмшлийн хувь нь одоогийн 34.9%-иас ойролцоогоор 42.3% болж өснө гэж тооцогдож байна.
  • Давуу эрхийн хувьцааны арилжаа хийгдэж дууссаны дараа өөрийнхөө Айвенхоу Майнз компани дахь эзэмшлийн хэмжээг хадгалан авч үлдэхийн тулд давуу эрхийн хувьцааны арилжаанд зөвшөөрөгдсөн өөрийн хэр хэмжээ буюу чадал чинээгээрээ оролцоно гэдгээ ноён Фридланд 10-р сард мэдэгдсэн. Рио Тинто компани 2010 оны 12 сарын 8-ны байдлаар бирж дээр арилжаалагдсан 20 өдрийн дундаж хаалтын ханшаар тооцсон зах зээлд давамгайлж буй үнээр Айвенхоу Майнз компаний 10 сая ширхэг хувьцааг ноён Фридландаас худалдан авахаар хүлээн зөвшөөрсөн. Рио Тинто компанид худалдсан хувьцаанаасаа олох өөрийн орлогоо Ноён. Фридланд захиалгын хугацаанд хоёрдогч зах зээл дээр арилжаалагдах ямар нэг давуу эрхийн боломжит хувьцаа худалдан авах санхүүжилт болгон ашиглах боломжтой.
  • Рио Тинто компани 2010 оны 12 сарын 8-ны байдлаар бирж дээр арилжаалагдсан 20 өдрийн дундаж хаалтын ханшаар тооцсон зах зээлд давамгайлж буй үнээр Айвенхоу Майнз компаний 10 сая ширхэг хувьцааг Ситибанкнаас мөн худалдан авахаар хүлээн зөвшөөрсөн. Төлбөр тооцоог давуу эрхийн хувьцааны арилжаа дуусах үед хийнэ гэж тооцож байгаа бөгөөд 10 сая ширхэг хувьцаа нь давуу эрхийн хувьцааны арилжааны хорогдлын эсрэг тохиргоогоор хийгдэнэ. Ситибанк болон Рио Тинтогийн хооронд хийгдсэн тохиролцоо нь Ситибанк болон ноён Фридландын хооронд байгуулсан бэлэн мөнгөөр хийх төлбөрийн баталгаа гаргах гэрээтэй холбоотой. Дээр өгүүлсэнчлэн, давуу эрхийн хувьцааны арилжаанд оролцож хувьцаа худалдан авалтаа санхүүжүүлүүлэхийн тулд ноён Фридланд Ситибанктай зээлийн гэрээ болон бэлэн мөнгөөр хийх төлбөрийн баталгаа гаргах гэрээ байгуулсан. Ситибанк нь Рио Тинтод худалдаалагдах хувьцаануудыг хувьцааны зээл буюу өөр төрлийн хувийн тохиролцоогоор авч болно.

2012 оны 1-р сарын 18-ныг хүртэл Айвенхоу Майнз компани дахь Рио Тинтогийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 49 хувиар хязгаарлана

  • Ерөнхий Гэрээгээр Рио Тинто компаний Айвенхоу Майнз компани дахь эзэмшлийн хувьцааны хэмжээг 49 хувиар хязгаарлахаар тохирсон бөгөөд үүнийг Рио Тинто компани бүх баталгаа болон нэмж Айвенхоу Майнз компаний хувьцаа авах захиалгын эрхээ хэрэгжүүлж, мөн үе үе энгийн хувьцааг зөвшөөрөгдсөн нээлттэй зах зээл дээрээс худалдан авах замаар гүйцэлдүүлнэ. Түүнчлэн, компанийн 49%-иас дээш гарах эзэмшлийг оруулаад компаний хувь эзэмшлийг тогтоон барих байдлыг дуусгавар болгох хугацааг 2011 оны 10-р сарын 18-наас 2012 оны 1-р сарын 18 хүртэл 3 сараар сунгасан.
  • Рио Тинто компани болон Айвенхоу Майнз компаний хооронд 2006 онд байгуулсан үнэт цаас хувиараа борлуулах хэлэлцээнд байсан тогтоворжуулах заалтад өөрчлөлт оруулж, 2011 оны 10-р сар хүртэл Рио Тинто компаний Айвенхоу Майнз компани дахь эзэмшлийн хувьцааны хэмжээг 46.6%-иас давуулахгүй байхаар болсон.
  • 2006 оны 10-р сараас хойш Рио Тинто компани хувьцаа худалдан авах, баталгаа хэрэгжүүлэх, өр зээлийг эргэлтэд оруулах болон тоног төхөөрөмж борлуулах замаар нийт 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Айвенхоу Майнз компанид оруулаад байна. Рио Тинто компани нь одоогоор Айвенхоу Майнз компаний 34.8%-ийг эзэмшиж байна.

Хүснэгт 2. Рио Тинтогийн Айвенхоу Майнзад оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ, түүнээс үүдэх эзэмшлийн хувь

Зүйл Тэрбум ам.доллар
B ангилалын баталгаа (хэсэгчилсэн, Рио Тинто) $0.3
В ангилалын үлдэгдэл баталгаа – 2011 оны 10 сард дуусах (1)(Рио Тинто) $0.1
C ангилалын баталгаа – 2012 оны 1 сард дуусах (Рио Тинто) $0.4
Захиалга (2) (Рио Tинто) ойролцоогоор $0.6 хүртэл
Түр хугацааны зээл (Рио Тинто) (3) $1.8
Рио Тинтогийн нийт төлөвлөгдсөн хөрөнгө оруулалт
(давуу эрхийн хувьцааны саналыг оролцуулахгүйгээр)
$3.2 хүртэл
Давуу эрхтэй хувьцааны нийт төлөвлөгдсөн дүн (4)
(Рио Тинтог оролцуулаад Айванхоугийн бүх хувь нийлүүлэгчдэд нээлттэй )
Up to 1.2 хүртэл
(зорилтот $1.0–$1.2)
Рио Тинтогийн нийт төлөвлөгдсөн хөрөнгө оруулалт ба давуу эрхийн хувьцааны саналын төлөвлөгдсөн нийт дүн (4) Ойролцоогоор $4.4 хүртэл
Төслийн урт хугацааны санхүүжилт, Рио Тинтогийн богино хугацааны зээлийн эргэн төлөлтийн цэвэр үнэ (5)
(Олон улсын зээлдэгчид)
$1.8
Айвенхоу дахь бэлэн мөнгө –2010 оны 12 сарын 31-ны байдлаар(6) $0.3
Рио Тинтогийн нийт төлөвлөгдсөн фондууд: давуу эрхийн хувьцааны санал, төлөвлөгдсөн санхүүжилт ба бэлэн мөнгө Ойролцоогоор $6.5 хүртэл
  1. Үүнд өмнө нь Рио Тинтод өмнө нь гаргаж өгсөн хорогдлын эсрэг баталгаа багтана.
  2. Рио Тинто захиалах эрхээ хэрэгжүүлэх шаардлагагүй. Энэ тохиолдолд захиалгын эрхээс ашиг олохгүй/ хувь хүртэхгүй байх магадлалтай. . Захиалгын эрх хэрэгжүүлэх үнэ нь тухайн үеийн зах зээлд давамгайлж буй үнээр тогтоогдоно. /Жишээ нь: захиалгын эрхээр гаргах нийт хувьцааны нэгж хувьцааны хэрэгжүүлэх үнийг 25,00 ам.доллар гэж тооцоод ойролцоогоор 0,6 тэрбум ам.доллар хүртэлх хэмжээний орлого олно/.
  3. Одоо хэлэлцэж байгаа урт хугацааны төслийн санхүүжилтийн багцыг хийж дууссаны дараа мөнгөн хөрөнгө гаргах боломжтой болонгуут түр зуурын зээлийг халж орлуулна /тэмдэглэл 5-ийг үз/.
  4. Давуу эрхийн хувьцааг бүрэн захиалсан гэж тооцно.
  5. Өрийн багц болох 3,6 тэрбум ам.долларыг олон улсын зээлдүүлэгчдийн синдикатаас хамгаалж аюулгүй болгоод оронд нь Рио Тинтогийн 1,8 тэрбум ам.долларын түр зуурын санхүүжилтийн зээлийг байршуулна.

 

Рио Тинто бараг 800 сая ам.долларын Хувьцаа худалдан авах В ангилалын баталгаагаа бүрэн хэрэгжүүлэх бөгөөд түүнээс 300 сая ам.долларын хувьцааг энэхүү гэрээнд гарын үсэг зурмагц худалдан авах болно.

  • Рио Тинтогийн Айвенхоу Майнзад анх оруулсан хөрөнгө оруулалтыг зохицуулсан 2006 оны хувийн-байршуулалтын гэрээний нэг хэсэг болсон В ангилалын баталгааны ойролцоогоор 75 хувьтай тэнцэх 300 сая ам.долларын В ангилалын баталгааг Рио Тинто асар богино хугацаанд олох боломжтой боллоо. Нэг бүр нь 8.88 ам. доллараар зарагдах 33.8 сая хувьцааг худалдан авах 300 сая долларын төлбөрийг В ангилалын баталгааны хугацаа дуусах 2011 оны 10-р сараас 10 сарын өмнө хүлээж авна.
  • Рио Тинто нь үлдэгдэл В ангилалын баталгаагаа хуваарийн дагуу 2011 оны 10 сард дуусгах ба энэ нь Айвенхоу Майнзад төлөх нийт төлбөр болох ойролцоогоор 110 сая ам.доллар юм. Үүн дээр нэмэгдээд төлөвлөгдсөн давуу эрхийн хувьцааны саналын хувь хэмжээг бууруулахгүй байх тохиргооны үр дүн болох нэмэгдэл орж ирнэ.
  • Рио Тинто нь мөн С ангилалын баталгааныхаа бүрэн хэмжээг 2012 оны 1 сар гэхэд буюу хугацаа дуусахаас 9 сарын өмнө хийнэ. Энэ нь Айвенхоу Майнзд төлөх төлбөрийн ойролцоогоор 350 сая ам.долларыг хааж чадна. Энд төлөвлөгдсөн давуу эрхтэй хувьцааны баталгааны болзошгүй өөрчлөлтийг харгалзаж үзсэн болно.

Айвенхоу Майнз компани дахь Рио Тинтогийн эзэмшлийг нэмэгдүүлэх баталгааны хэрэгжилт болон хувьцаа худалдан авалт

  • Давуу эрхийн хувьцааг бүртгэх өдрөөс өмнө, В ангиллын баталгааны үнийн дүн болох 300 сая ам.долларын хэрэгжүүлэх үнэ болон Айвенхоу Майнз компаний 10 сая хувьцааг Ситибанк ба ноён Фридландаас шууд худалдан авахад Рио Тинто компаний Айвенхоу Майнз компанид эзэмших эзэмшлийн хувь нь одоогийн 34.9%-иас ойролцоогоор 42.3% болж өснө гэж тооцогдож байна.
  • Давуу эрхийн хувьцааны арилжаа хийгдэж дууссаны дараа өөрийнхөө Айвенхоу Майнз компани дахь эзэмшлийн хэмжээг хадгалан авч үлдэхийн тулд давуу эрхийн хувьцааны арилжаанд зөвшөөрөгдсөн өөрийн хэр хэмжээ буюу чадал чинээгээрээ оролцоно гэдгээ ноён Фридланд 10-р сард мэдэгдсэн. Рио Тинто компани 2010 оны 12 сарын 8-ны байдлаар бирж дээр арилжаалагдсан 20 өдрийн дундаж хаалтын ханшаар тооцсон зах зээлд давамгайлж буй үнээр Айвенхоу Майнз компаний 10 сая ширхэг хувьцааг ноён Фридландаас худалдан авахаар хүлээн зөвшөөрсөн. Рио Тинто компанид худалдсан хувьцаанаасаа олох өөрийн орлогоо Ноён. Фридланд захиалгын хугацаанд хоёрдогч зах зээл дээр арилжаалагдах ямар нэг давуу эрхийн боломжит хувьцаа худалдан авах санхүүжилт болгон ашиглах боломжтой.
  • Рио Тинто компани 2010 оны 12 сарын 8-ны байдлаар бирж дээр арилжаалагдсан 20 өдрийн дундаж хаалтын ханшаар тооцсон зах зээлд давамгайлж буй үнээр Айвенхоу Майнз компаний 10 сая ширхэг хувьцааг Ситибанкнаас мөн худалдан авахаар хүлээн зөвшөөрсөн. Төлбөр тооцоог давуу эрхийн хувьцааны арилжаа дуусах үед хийнэ гэж тооцож байгаа бөгөөд 10 сая ширхэг хувьцаа нь давуу эрхийн хувьцааны арилжааны хорогдлын эсрэг тохиргоогоор хийгдэнэ. Ситибанк болон Рио Тинтогийн хооронд хийгдсэн тохиролцоо нь Ситибанк болон ноён Фридландын хооронд байгуулсан бэлэн мөнгөөр хийх төлбөрийн баталгаа гаргах гэрээтэй холбоотой. Дээр өгүүлсэнчлэн, давуу эрхийн хувьцааны арилжаанд оролцож хувьцаа худалдан авалтаа санхүүжүүлүүлэхийн тулд ноён Фридланд Ситибанктай зээлийн гэрээ болон бэлэн мөнгөөр хийх төлбөрийн баталгаа гаргах гэрээ байгуулсан. Ситибанк нь Рио Тинтод худалдаалагдах хувьцаануудыг хувьцааны зээл буюу өөр төрлийн хувийн тохиролцоогоор авч болно.

2012 оны 1-р сарын 18-ныг хүртэл Айвенхоу Майнз компани дахь Рио Тинтогийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 49 хувиар хязгаарлана

Зүйл Хөрөнгө оруулалт (тэрбум ам доллараар) Айвенхоуд эзэмших хувь (1)
2010 оны 12-р сараас өмнө Рио Тинтогийн оруулсан нийт хөрөнгө оруулалт $1.7 34.9%
B ангиллын баталгаа (даруй хэсэгчлэн гаргах) $0.3 38.8%
Айвенхоу Майнзын 20 сая хувьцааг Роберт Фридланд болон Ситибанкаас худалдан авах (2) $0.5 42.3%
Давуу эрхтэй хувьцаа арилжаалах төлөвлөсөн арилжаанд оролцох (3)
(2011 оны 1-р сард дуусах)
$0.5 42.3%
В ангиллын үлдсэн баталгаа – 2011 оны 10-р сард хугацаа дуусна (4) $0.1 43.6%
C ангиллын баталгаа – 2012 оны 1-р сард хугацаа дуусна $0.4 46.8%
Захиалгын эрх (5) Ойролцоогоор $0.6 хүртэл 48.5%
Нээлттэй зах зээлээс худалдан авсан 3.7 сая хувьцаа (6) $0.1 49.0%
Рио Тинтогийн оруулах нийтхөрөнгө оруулалтын хэмжээ (Түр хугацааны зээлээс өмнө) Ойролцоогоор $4.2 хүртэл 49.0%
  1. 2010 оны 12-р сарын 7-ны байдлаар арилжаад байгаа 531.2 сая хувьцаанд үндэслэв.
  2. Нэгж хувьцааны үнийг 2010 оны 12 дугаар сарын 8–ны өдрийн хаалт хүртэлх 20 хоногийн дундаж үнэд үндэслэн тогтооно. Жишээ нь, 0.5 тэрбум ам. доллароор 25.00 ам долларын нэгж үнэ бүхий хувьцаа худалдан авна. Айвенхоу Майнз энэхүү арилжаанаас ямар ч хувь авахгүй.
  3. Давуу эрхтэй хувьцааг бүгдийг захиална хэмээн таамаглаж байна.
  4. Үүнд урьд нь Рио Тинто-д гаргасан хорогдлын эсрэг баталгаа хамаарна.
  5. Рио Тинто захиалах эрхээ хэрэгжүүлэх шаардлагагүй. Энэ тохиолдолд захиалгын эрхээс орлого орохгүй байх магадлалтай. Захиалгын эрхийг хэрэгжүүлэх үнийг тухайн үеийн зах зээлд давамгайлж буй үнэд үндэслэн тогтооно. Жишээ нь, ойролцоогоор 0.6 тэрбум хүртэлх ам. доллараар захиалгын эрхийн дагуу гаргах боломжтой бүх хувьцааг тус бүрийг нь 25.00 ам. доллараар худалдаж авна.
  6. Хэрэв энэхүү хувьцааг авбал, худалдан авах хувьцааны нэгж үнийг тухайн үеийн зах зээлийн үнэд үндэслэн тогтооно. Жишээ нь, 0.1 тэрбум ам. доллараар 3.7 сая хувьцааг бүгдийг нь тус бүрийг нь 25.00 ам. доллараар худалдан авна. Уг арилжаанаас орох орлогыг Айвенхоу Майнз авахгүй.

Айвенхоугийн хувьцааг нэмэгдүүлэн арилжаалахад Рио Тинто бүрэн хэмжээгээр оролцохоор боллоо

  • Айвенхоу Майнз компаниас 2010 оны 10-р сарын 18-нд нийтэд зарлан санал болгосон стратегийн чанартай давуу эрхтэй хувьцааны саналыг худалдаж авах үйл ажиллагаанд Рио Тинто компани бүрэн дүүрэн оролцох болсоноо мэдэгдлээ. Рио Тинто нь өөрийн эдлэх зөвшөөрөлтэй бүх эрхүүдээ ашиглах бөгөөд ингэснээрээ хувьцааны санал гаргасны дараа дахин хөрөнгө оруулах өдөр Айвенхоу компанид эзлэх хувь эзэмшлээ хамгийн багадаа 42.3% байлгана гэж үзэж байгаа.
  • Хувьцааны нэмэлт арилжаанаас 1.0 тэрбум ам. доллараас 1.2 тэрбум ам. долларыг олох бөгөөд энэ нь 10-р сард гаргаж байсан анхны багцааллаас 20% гаруй нэмэгдсэн байна. Айвенхоу Майнз компани нь ойрын хугацаанд хувь нийлүүлсэн байгууллагын талаарх нийтлэлийн сүүлчийн танилцуулгаа гаргах гэж байгаа бөгөөд тэр нь Канадын болон АНУ-ын үнэт цаасны зохицуулагч байгууллатай хувьцааны нэмэлт арилжааны саналын болзол нөхцлүүдийг агуулна.
  • Хувьцааг нэмж худалдаж авах үйл ажиллагаанд бүх боломжоороо оролцоно гэсэн ноён Фрийдландын өмнө хийсэн мэдэгдэл нь Рио Тинтогоос үзүүлж буй дэмжлэг болон шинэ итгэмжлэлтэй хосолсноор нийт гаргасан давуу эрхтэй хувьцааны 60% орчим нь борлогдох бөгөөд ингэснээр хувьцааны санал гаргахыг дэмжих хүчтэй үндэс суурь тавигдлаа. Рио Тинто ба ноён Фрийдланд нар Айвенхоу Майнз компанийн хамгийн том хоёр хувь нийлүүлэгчид юм.

Рио Тинто Айвенхоу Майнз – тай 3.6 тэрбум хүртэлх ам.долларын олон улсын төслийн санхүүгийн багцыг бүрдүүлэхээр хамтран ажиллах боллоо

  • Айвенхоу Майнз болон Рио Тинто Оюу Толгойн төслийн нэгдмэл санхүүгийн багцад хүрэхийн төлөө хамтран ажиллаж байгаа бөгөөд үүнийг компаниуд 2011 оны 6 – р сард бүрэн бий болгохоор төлөвлөж байна. Энэ оны эхээр Айвенхоу Майнз 3.6 тэрбум хүртэлх ам.долларын урт хугацааны, хязгаарлагдмал нөөцтэй, төслийн санхүүгийн багцын талаар олон улсын санхүүгийн байгууллагатай хэлэлцээр хийж байгаа тухайгаа зарласан. Энэхүү багцыг Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Олон Улсын Санхүүгийн Корпораци, Экспорт Хөгжил Канад, БиЭнПи Парибас болон Стандарт Чартеред зэрэг бүрэлдэхүүнтэй зээлийн гол цөм болсон бүлэг авч хэлэлцэж байгаа болно. Зээлдэгчдийн гол цөм болсон бүлэгт бусад экспортын зээлийн агентлагууд болон арилжааны банкууд нэмэгдэх төлөвтэй байна.
  • Оюу Толгой Төслийн гуравдагч этгээдийн санхүүгийн багцын эцсийн нөхцөл болзолуудыг Оюу Толгой ХХК – ийн ТУЗ, Айвенхоу Майнз – ын ТУЗ болон Айвенхоу Майнз – Рио Тинтогийн хамтарсан Техникийн Хороогоор батлуулах нь зүйтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн.
  • Хэрэв урьдчилсан зээлээс санхүүжилт хийх шаардлагатай бол доор дурьдсан түр хугацааны зээлийн хэмжээ буурахад түүнийг ахин санхүүжүүлэхэд төслийн санхүүгийн багцын талыг нь ашиглана. Төслийн санхүүжилтийг баталгаажуулснаар ОТ төслийг санхүүжүүлэхэд бэлэн байгаа нийт нөөц нь 6.5 тэрбум ам.доллар болно.Энэ дүнд 2010 оны эцсийг хүртэл гаргасан 1.4 тэрбум долларын зардал түүний дотор Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаас өмнө гаргасан зардал, үйлдвэрлэлийн эхний шатны орлого зэрэг ороогүй болно.

Рио Тинто Айвенхоу Майнз – д 1.8 тэрбум ам.долларын түр хугацааны баталгаагүй зээл олгоно

  • Төслийн санхүүгийн багцыг хэлэлцэх явцад Оюу Толгойн барилгын ажлыг зогсоохгүйн үүднээс Рио Тинто 1.8 тэрбум ам.долларын анхны, эргэлтийн бус түр хугацааны зээл олгоно. Давуу эрхтэй хувьцааны арилжаа болон баталгааны хэрэгжилтээс Оюу Толгойн бүтээн байгуулалтын ажилд зориулан хуримтлуулсан бүх орлогыг Оюу Толгойн бүтээн байгуулалтын ажилд ашигласны дараа мөн төслийн санхүүжилтийн багц нь зарцуулахад бэлэн биш тохиолдолд л түр хугацааны зээлийг ашиглана. Түр хугацааны зээл нь төсөлд шаардлагатай үед сар сард нь урьдчилан төлөх мөнгөн хөрөнгө бүхий тусдаа биеэ даасан шинжтэй байна.
  • Түр хугацааны зээлийн зориулалт нь төслийн санхүүгийн багцыг бий болгоход тооцоолоогүй саад бэрхшээл үүссэн тохиолдолд Айвенхоу Майнз төслийн бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүйгээр үргэлжлүүлэхэд шаардлагатай санхүүгийн нөөцтэй байлгахад оршино. Түр хугацааны зээлийг ашигласан тохиолдолд үүнийг төслийн санхүүжилтийн багцаар ахин санхүүжүүлнэ.

Арбитрийн үйл ажиллагааг 6 сараар түдгэлзүүлэв

  • Компаниудын хооронд явагдаж буй арбитрийн үйл ажиллагааг 6 сараар түдгэлзүүлэхийг Айвэноу Майнз, Рио Тинто нар харилцан зөвшөөрсөн. Арбитрч сонсголыг 2011 оны 1-р сарын 18-д эхлүүлэхээр төлөвлөсөн байгаа. Айвенхоугийн хувьцаа эзэмшигчдийнцөөнхийн 2010 оны 5-р сарын 07-нд баталсан Хувь нийлүүлэгчдийн гэрээний төлөвлөгөө нь Рио Тинтогийн Айвенхоутэй байгуулсан гэрээнд заасан Рио Тинтогийн эрхийн зөрчсөн хэмээн Рио Тинтогийн зүгээс энэ жилийн 7-р сард зарга мэдүүлсний хариуд Айвенхоу Майнз өөрсдийн байр сууриа хамгаалсан тайлбарыг 10-р сард хүргүүлсэн. 2006 оны 10-р сард Айвенхоутай байгуулсан Үнэт цаасыг хувиараа байршуулах гэрээний тодорхой хэлцлийг Рио Тинто зөрчсөн хэмээн марган Арбитрийн үйл ажиллагааны хүрээнд Айвенхоу Майнзын зүгээс сөрөг нэхэмжлэл гаргасны хариуд Рио Тинто өөрсдийгээ хамгаалсан тайлбар хүргүүлээд байгаа билээ.
  • Айвенхоу Майнзыг авах албан ёсны тендерийг зарлах буюу эхлүүлэх даруйд, эсхүл нөгөө талыг эрхийг хөндсөн гэж үзэх аливаа арга хэмжээг аль нэг компани авах даруйд арбитрийн үйл ажиллагааг түдгэлзүүлсэн байдал дуусгавар болно.

Оюу Толгой төслийн удирдлагыг Рио Тинто авах

  • Оюу Толгой төслийг Оюу Толгой ХХК хэмээх Монголын компани эзэмшдэг. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, үлдсэн 34%-ийг Монгол Улсын Засгийн газар тус тус эзэмшдэг. Оюу Толгойн ХХК-ий 9 захирлын зургааг нь Айвенхоу Майнз одоогоор томилж байгаа бөгөөд үлдсэн 3 захирлыг Монгол улсын Засгийн газраас томилон ажиллуулдаг. Гэрээгээр тохиролцсоны дагуу Айвенхоу Майнз 3 захирлыг сонгох, Айвенхоуд ноогдох 6 захирлын гурвыг нь Рио Тинто сонгоно.
  • Оюу Толгой ХХК-ий ТУЗ-аар батлуулах гэрээний нөхцөлийг Айвенхоу Майнз, Рио Тинто тохиролцсон бөгөөд энэ гэрээний дагуу Рио Тинто Оюу Толгой төслийг удирдан явуулах эрх авна. Үлдэж буй барилгын ажил, уурхай, баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэл, ирээдүйн хайлуулах/цэвэршүүлэх үйлдвэр, тэр дундаа Оюу Толгой ХХК-ий ТУЗ-аас томилох дээд удирдлагыг нэр дэвшүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулах бүрэн эрхийг Рио Тинтогийн төслийн менежер авна гэсэн санал байна.
  • Айвенхоу Майнз нь уурхайн ашиглалтын талбайгаас гаднах Оюу Толгойн тусгай зөвшөөрлийн талбайд хийгдэж буй хайгуул судалгааны ажлыг Рио Тинтогийн төслийн менежерээр батлуулах нөхцөлтэйгээр жил бүр 30 сая ам. доллараас илүү төсөвтэйгээр (ханшны улмаас өссөн) шууд удирдан зохион байгуулах ажлыг үргэлжлүүлнэ.
  • Оюу Толгойн цахилгаан эрчим хүч, дэд бүтэц, хайлуулах үйлдвэрийн саналыг судлан үзэх ажлын хэсгийг хамтран байгуулахаар Айвенхоу Майнз болон Рио Тинто тохиролцсон. Ажлын хэсэг нь Оюу Толгой ХХК-ий ТУЗ-д танилцуулах саналаа боловсруулахдаа Оюу Толгойн 34%-ийн эзэмшдэг Монголын төрийн өмчит компани болох Эрдэнэс МГЛ-ийн төлөөлөгчидтэй зөвшилцөнө.

Байгууллагын засаглалын бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авснаар хараат бус байдлыг бататгана

  • Одоо хүчин төгөлдөр буй хэлцэл 2012 оны 1-р сард дуусахаас нааш Айвенхоу Майнзад ногдох хувь хэмжээнээс хэтэрсэн төлөөллийг Айвенхоу Майнзийн ТУЗ-д байлгахыг Рио Тинто эрэлхийлэхгүй. Цаашлаад Рио Тинто нь Айвенхоу Майнзийн ТУЗ дах хараат бус гишүүдийн дийлэнхийг өөрчлөх арга хэмжээг 2014 оны 1-р сар хүртэл авахгүй. ТУЗ-ийн гишүүдийн нэгийг Айвенхоу Майнзын дээд удирдлага, хоёр гишүүнийг Айвенхоугийн 10%-иас доошгүй хувийг эзэмшсэн байдлаа хадгална гэсэн нөхцөлөөр ноён Фридланд сонгох бөгөөд энэ талаар 2014 оны 1-р сар хүртэл Айвенхоугийн захирлуудын харьцаанд өөрчлөлт оруулахгүй. ТУЗ нь ийнхүү хараат бус байдлыг хангаснаар бүх хувь нийлүүлэгчдийн үнэлэмжийг нэмэгдүүлэх стратегийн санаа санаачлагыг үнэлэх ажлыг үргэлжлүүлэн хийх боломж олгоно гэдэгт итгэж байна.
  • Ноён Фридланд нь Айвенхоу Майнзын ТУЗ-ийн Гүйцэтгэх дарга, Гүйцэтгэх ерөнхий захирлын албан тушаалыг хашсан хэвээр байх бөгөөд компанид саяхан байгуулагдсан Дарга нарын албаны даргаар ажиллах ба тус алба нь хувь нийлүүлэгдчийн үнэлэмжийг бий болгох, сайжруулахад яриа хэлэлцээрийг чиглүүлэх, стратегийн санаа санаачлагад үнэлгээ хийх ажлыг тэргүүлж байгаа юм. Байгууллагын засаглалын түвшинг өндөр стандартад барихад туслуулахаар Айвэнхоу Майнзийн ТУЗ-ын хараат бус тэргүүлэх гишүүн Дэвид Хубермэнийг 2011 оны 5-р сард хуралдах Айвенхоугийн дараагийн жилийн ерөнхий уулзалтаас хойш ТУЗ-ын даргын албан тушаал, үүрэг хүлээн авч ажиллахад нэр дэвшүүлэх болно. Харин ноён Фридланд Айвенхоу Майнзын Гүйцэтгэх ерөнхий захирлаар ажилласан хэвээр байх болно.
  •  

Айвенхоу Майнзын тухай (www.ivanhoemines.com)

Айвенхоу Майнз (NYSE, NASDAQ & TSX: IVN) компани нь Ази Номхон далайн бүс нутагт төвлөрөн үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын уул уурхайн компани юм. Компанийн үндсэн хөрөнгө нь Монголын өмнөд бүс дэх дэлхийд томоохонд тооцогдох алт зэсний Оюу Толгой төслийн 66 %, Монголын нүүрсний уурхайн South Gobi Resources (TSX: SGQ; HK: 1878)-ын 57%, зэс-алт-уран-молибден-рени хайгуул, олдворлолтын Айвенхоу Австралиа (ASX: IVA) 62%, Казахстаны Кызылын алтны төслийг хэрэгжүүлж буй Алтиналмас Гоулд ХХК хувийн компанийн 50% тус тус эзэмшдэг.

Холбоо барих

Хөрөнгө оруулагчид: Bill Trenaman +1.604.688.5755.
Хэвлэл мэдээлэл: Bob Williamson +1.604.331.9830

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.