Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Оюу Толгойн Хяналт/Лондонгийн уул уурхайн сүлжээнээс гаргасан хэвлэлийн мэдээнд өгөх Оюу Толгойн хариу няцаалт


Монгол улс, Улаанбаатар хот - 2012 оны 9 дүгээр сарын 24-нд хэд хэдэн төрийн бус байгууллагууд (ТББ), түүний дотор Оюу Толгойн Хяналт, Банкуудын мэдээллийн төв болон Лондонгийн уул уурхайн сүлжээ “Монгол дахь Рио Тинтогийн ан цавтай уул уурхайн төсөлд Дэлхийн банк болон бусад байгууллагууд хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна” гэсэн гарчиг бүхий хэвлэлийн мэдээ гаргасан билээ. Түүнд дээрх нэр бүхий ТББ-ууд Оюу Толгой төслийн талаар болон саяхан олон нийтийн хүртээл болгосон Байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээний (БОННҮ буюу англиар ESIA) талаар хэд хэдэн асуултууд дэвшүүлсэн билээ.

Оролцогч бүх талуудыг уг төсөлд сонирхон анхаарахыг Оюу Толгой хөхиүлэн дэмжэхийн зэрэгцээ төслийн талаар асуудал дэвшүүлбэл түүнд хариу барьж няцаах онцгой эрх эдэлдэг билээ. Дээрх хэвлэлийн мэдээнд дэвшүүлсэн ор үндэсгүй мэдүүлгийг няцаасан хариуг дор сийрүүлэв. Үүнд:

Ор үндэсгүй мэдүүлэг: БОННҮ бол дутуу дулимаг баримт бичиг мөн.
Оюу Толгойн няцаалт: БОННҮ-ний бие даасан мэргэжлийн байгууллага болох Citrus Partners энэхүү үнэлгээг хийсэн бөгөөд уг үнэлгээ бол Монголын түүхэнд урьд өмнө хийгдэж байгаагүй иж бүрэн үнэлгээ болохыг энд онцлох нь чухал юм. Уг үнэлгээг олон улсын стандарт, түүний доторо Дэлхийн банкны харьяа Олон улсын санхүүгийн корпорацийн Үйл ажиллагааны стандартдууд, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны стандартуудад нийцүүлэх хийж гүйцэтгэсэн юм.

Ор үндэсгүй мэдүүлэг: “Оюутолгой төслийг хэрэгжүүлэх хангалттай усны нөөц тус бүс нутагт байхгүй гэдгийг Дэлхийн банк мэдэж байгаа”.
Оюу Толгойн няцаалт: Оюу Толгойн уурхайд ашиглах зорилгоор Groundwater хөрсний доорхи усыг судлах, усны нөөцийг тогтоох талаар Оюу Толгойн хийсэн судалгааг Дэлхийн банкнаас 2009 онд эрхлэн гаргасан “Говийн бүсийн хөрсөн доорх усын тухай үнэлгээ” гэсэн тайланд өндөр үнэлсэн билээ. Оюу Толгой байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай дэлгэрэнгүй судалгаа мөн усны нөөц тогтоох амин чухал судалгааг хийгээгүй гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагад (ЭЗХАХБ) “Оюу Толгойн Хяналт” хэмээх ТББ матаас хүргэсэн байв. 2011 оны 5 дугаар сарын 3-нд ЭЗХАХБ уг гомдлыг ор үндэсгүй гэж Дэлхийн банкны дээрхи судалгааг иш үндэс болгож хэрэгсээгүй ажээ. Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Монголын Усны удирдах газар Гүний Хоолой хэмээх гүний усын 20 хувийг 40 жил хэрэглэж ашиглах зөвшөөрөл олгосон нь уг гүний ус ны нөөцийг ширгээх аюултай тулгарахгүй ажээ. Тус бүс нутагт хүн ард, малын хэрэглэдэг ундны усны хөрсний гадаргууны усны нөөцтэй эл гүний ус тусдаа байгаа юм.

Ор үндэсгүй мэдүүлэг: Төслийн удирдаж буй Рио Тинто компани Оюутолгойн үйлдвэрлэл эхлэхэд байгаль орчинд гарах аюултай сөрөг үр дагаврыг хэрхэн арилгах тухай ямар ч төлөвлөгөө байхгүй.
Оюу Толгойн няцаалт: БОННҮ нь нөлөөллийн үнэлгээ болон нөлөөлөл бууруулах төлөвлөгөө, мөн байгаль орчин, нийгмийн менежементийн төлөвлөгөөнүүдийг тусгасан байгаа. Нөлөөллийн үнэлгээ болон нөлөөлөл бууруулах төлөвлөгөө нь төслөөс байгаль орчин, нийгэмд үзүүлж болох боломжит нөлөөллийн мөн чанар болон ач холбогдлыг үнэлж, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, нөлөөлөл бууруулах, үүний зэрэгцээ эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх арга хэмжээг тодорхойлсон. Үнэлгээ нь агаарын чанар, дуу чимээ, шимт хөрс, нефтийн гаралтай түлш, биологийн төрөл зүйл, ус ашиглалт, уурхайн хаалт болон нөхөн сэргээлт зэрэг олон гол салбаруудыг хамарч байна. Тэгвэл БОННҮ-нд байгаа менежементийн төлөвлөгөө нь зөвхөн бүтээн байгуулалтын үе шатаыг хамарч байгаа бөгөөд цаашид Оюу Толгойн үйл ажиллагааны менежментийн төлөвлөгөө, бүтцээр шинэчлэгдэн баяжигдах учиртай.

Ор үндэсгүй мэдүүлэг: Рио Тинто утга учиртай, оролцоог хангасан, ёс заншилд нийцсэн олон нийтийн хэлэлцүүлэг явуулахын оронд малчидтай нэг бүрчлэн уулзахыг чухалчилсан нь малчдыг эсэргүүцэлгүй болгож байна.
Оюу Толгойн няцаалт: Олон төрлийн сэдэв, асуудлаар өргөн цар хүрээтэй, олныг хамарсан, заримдаа 5 хүний оролцоотойгоос 250 хүн оролцсон мөн нэг бүрчилсэн зөвлөлдөх уулзалтуудыг 2010 оны 6 дугаар сарын 30-наас 2011 оны 6 дугаар сарын 10-ны хооронд буюу нэг жил орчмын хугацаанд зохион байгуулсан. Орон нутагт Оюу Толгойн контор өдөр бүр олон нийтэд нээллтэй байна. Монголын иргэн бүр БОННҮ-ний талаар санал бодлоо илэрхийлэх боломжоор бүрэн хангагдсан байгаа. Уг судалгааны дэлгэрнгүй хувь нь тус компаний цахим хуудсанд тавьсан байгаа. Монголын хүн ам тархай бутархай байдаг онцлогийн улмаас малчидтэй нэг бүрчлэн уулзаж, ярьж зөвлөлдөх нь хамгийн түгээмэл аргын нэг билээ.

Ор үндэсгүй мэдүүлэг: Оюутолгой төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш нутгаасаа хүчээр шилжиж суурьшсаны улмаас хэд хэдэн малчин айлууд олон тооны толгой мал алдаж, бусад сөрөг нөлөөллийн амасчээ.
Оюу Толгойн няцаалт: Ганц ч малчин айлыг нутгаас хүчээр нүүлгэж суурьшццлаагүй. Малын хорогдлын хувьд гэвэл бид энэ асуудалд нэн анхааралтай няхуур хандаж мал нэг бүрийн хорогдлын талаар нарийн судалгааг явуулдаг. Уурхайн орчимд 10-аад малчин айл өрх амьдарч байгаа бөгөөд 2003 оноос 2011 оны хооронд нийт 3,296 толгой малаас ойролцоогоор 555 мал хорогдсон байв. Өөрөөр хэлбэл, зуд болон малын тэжээл хомс байсны улмаас дээрх малын хорогдол бүртгэгдсэн байв.

Ор үндэсгүй мэдүүлэг: Ундай голын урсацыг өөрчлөх, олон улсын онгоцны буудал болон цахилгаан станцын байршлийн улмаас малын бэлчээрт үзүүлэх сөрөг нөлөөллийг БОННҮ-д авч үзээгүй байна.
Оюу Толгойн няцаалт: БОННҮ нь цахилгаан станцаас гадна дээрхи бух асуудлыг хамарч судалсан болно. Цахилгаан станцын талаар бид бие даасан БОННҮ-г хийж гүйцэтгэнэ гэж ил тод хэлж ирсэн билээ.

Оролцогч бүх талуудаас санал бодол ирүүлэхийг Оюу Толгой уриалж байна.
БОННҮ-ний дэлгэрэнгүй хувь мөн түүний ерөнхий тоймыг (техникийн бус тайлан) англи, монголоор нь www.ot.mn/mn/ESIA гэсэн цахим хуудаснаас үзэж сонирхож болно.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.