Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: 'Оюу Толгойн Хяналт' Төрийн бус байгууллагын мэдэгдэлд өгөх няцаалт

Монгол улс, Улаанбаатар хот - Монголын төрийн бус байгууллага 'Оюу Толгойн Хяналт'-ыг иш татан Оюу Толгойн талаар бодит байдалд үл нийцэх мэдээ тараасан Банкны Мэдээллийн Төв (BIC)-ийн хэвлэлийн мэдээг няцааж байна. Рио Тинтогийн Оюу Толгойн зэс, алтны уурхай болон холбогдох байгууламжийн уршгаар амссан хохирлыг нөхөхийг малчид шаардаж байна гэж уг мэдэгдэлд тэмдэглэжээ.

Оюу Толгой өөрийн явуулж буй үйл ажиллагааныхаа уршгаар уурхайн орчимд аж төрж амьдарч байгаа малчин өрх, хүрээлэн буй байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг аль болох багасгахын төлөө бүхий л хүчин чармайлт тавин ажиллаж байна. Төсөл хэрэгжиж эхэлснээр тухайн бүс нутгийн байгаль орчин, нийгэмд ямар нөлөөлөл учруулж болохыг судлах зорилгоор нөлөөллийн нарийн үнэлэгээг Оюу Толгой хийж гүйцэтгэсэн. Төслийн нөлөөллийн бүс нутагт аж төрж амьдарч байгаа малчин өрх, мал бүхий айл өрх бүхэн аль нэг төрлийн нөхөн төлбөрийн хөтөлбөрт хамрагдаж байна. Нөхөн олговорын хөтөлбөр нь нөлөөлөлд хамрагдсан малчин өрхийн амьжиргааны түвшинг бууруулалгүй, урт хугацаанд тогтвортой байлгах, улмаар дээшлүүлэх зорилготой юм. Бидний орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмэр зөвхөн нөхөн олговороор хязгаарлахгүй байна. Бид ажлын шинэ байр бий болгох, эрдэм боловсролтой болох, бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх, сургалтад хамрагдах зэрэг өргөн цар хүрээтэй арга хэмжээ хэрэгжүүлэхийг гол зорилго болгон ажиллаж байна. Малын бэлчээрт үзүүлж болзошгүй сөрөг нөлөөг багасгах зорилгоор нөлөөллийн бүх малчин айл өрх малын бэлчээрийн тогтвортой хөтөлбөрт хамрагдаж байна.

Дээрхийг үндэслэн, Оюу Толгой дурьдсан хэвлэлийн мэдээнд худал ташаа мэдэгдсэн зүйлийг дараахь байдлаар няцааж байна. Үүнд:

Мэдээлсэн нь: Өвлийн хахир хүйтнээс малыг хамгаалж чадахуйц тохиромжтой өвөлжөө хийх газар сонгох боломж олголгүй малчдыг бэлчээр тааруухан газар хүчээр нүүлгэн суурьшуулсан гэжээ.

Бодит байдал: Рио Тинто ганц ч малчин айл өрхийг хүчээр нүүлгэж суурьшуулаагүй. Үнэн хэрэг дээр бид малчдыг нүүхгүй байх талаар ухуулж хүчин чармайлт гаргаж ирсэн. Нөхөн олговорын хөтөлбөр гэдэг бол амьдралын чанарыг байгаа түвшинд байлгахад чиглэгдэж, мөн нүүж суурьшина гэдэг бол амьдралын хэм, биет бус өвд сөргөөр нөлөөлдөг гэдгийг хүмүүс ойлгох нь нэн чухал. Тэгээд ч шинэ газарт нүүж суурьших нь тийм ч амархан зүйл биш. Оюу Толгойгоос 2011 оноос хойш хэрэгжүүлж буй малчдад зориулсан нөхөн олговорын хөтөлбөр нь малчдын аж амьдралыг удаан хугацаанд сайжруулахад чиглэгдэж байгааг энд онцлох шаардлагатай. Уурхайн барилгын үе шатанд нөлөөллийн нийт 89

малчин айл өрхийн 86 нь дээрх хөтөлбөрт хамрагдсан бөгөөд үлдсэн 3 айл хөтөлбөрт хамрагдах бэлтгэлийг хангаж байна.

Мэдээлсэн нь: Хүчээр нүүлгэж суурьшуулсан малчин айл өрх малаа их хэмжээгээр алдаж хорогдуулсан. Нүүлгэж суурьшуулсаны дараа нэг малчин айл хамаг малаа алдсан бол өөр хэдэн айлууд малчин уламжлалаа хадгалж үргэжлүүлэхийн тулд нэмж мал худалдан авсан гэж ташаа мэдээлсэн байна.

Бодит байдал: Уурхайн орчим 2003 онд 10-аад малчин айл амьдарч байсан бөгөөд 2003-оос 2011 оны хооронд нийт 3,296 толгой малаас 555 мал, гол төлөв, зудын улмаас үрэгдэж хорогдсон байв. Харин малчин П.Цагаан зудаар малаа алдаж, үлдсэн цөөн тооны малаа худалдаж өөрийн хүүхдүүдээ бараадаж сумын төвд нүүж ирж амьдарч байгаа нь уурхайн үйл ажиллагаатай ямар ч холбоогүй билээ.

Уурхайн орчим мал үхсэн бол малын үхлийн талаар Оюу Толгой нарийн судалгаа явуулж холбогдох арга хэмжээ авч ирсэн. Тухайлбал, 2011 онд 8 мал, 2012 онд 11 мал уурхайн үйл ажиллагааны улмаас үхсэн бөгөөд шалтгааныг тогтоож, зохих мөнгөн нөхөн олговорыг малчдад олгожээ.

Мэдээлсэн нь: Оюу Толгой төслийн орчим амьдарч байгаа малчин айл өрхөд тэднээс хүчээр авсан малын бэлчээрийн хэмжээнд нийцэхгүй ихээхэн бага хэжээний нөхөн олговорыг шахаж байгаа хэмээн мэдээлжээ.

Бодит байдал: Нөхөн олговорын хэмжээ харилцан адилгүй. Нөхөн олговорын хэмжээ нь олон улсын хэм хэмжээний дагуу олон талын оролцоотой хэлэлцэн тохирсон зүйл бөгөөд энэхүү яриа хэлэлцээрт Ханбогд сумын Засаг даргын тушаалаар байгуулсан ажлын хэсэг гол үүрэг гүйцэтгэсэн юм. Тэрхүү ажлын хэсэгт тусгай томилолтоор Монголын нэртэй нэгэн хуульч зөвлөхөөр ажиллсан билээ. Нөлөөллийн 89 малчин айлын дийлэнхи олонхи нь “Малчдыг дэмжих хөтөлбөр”-т нэгдээд байгаа билээ.

Малчин болон нөлөөллийн айл өрхөд Оюу Толгой өргөн цар хүрээтэй дэмжлэг үзүүлж байгаагийн дотор ажлын шинэ байр бий болгох, эрдэм боловсролтой болох, амьжиргааны түвшинг дээшлүүлэх хөтөлбөрт хамрагдах, малын бэлчээрийн удирдлагыг сайжруулах, тэр ч байтугай тусгай мэргэжилтэй болоход нь тусалж дэмжиж байна. Хөтөлбөр болон түүний хэрэгжилтэд хяналт тавих төлөвлөгөөг Оюу Толгой орон нутгийн засаг захиргаа, малчдын шууд оролцоотойгоор боловсруулсан төдийгүй тэдгээрийг Олон улсын санхүүгийн корпораци, Европын сэргээн босголт, шинэчлэлийн банкаар хянуулсан билээ.

Мэдээлсэн нь: Мал аж ахуйг үргэлжлүүлэн эрхлэн явуулах болон малчдын уламжлалт зан заншил, амьдралын хэв шинжид аюулгүй, хангалттай усны нөөц болон бэлчээрийн өндөр чанар амин чухал гэдгийг нөхөн олговорын хөтөлбөрт анхаардаггүй гэж гомдол гаргаж байгаа малчид санаа зовниж байна гэжээ.

Бодит байдал: Ус, бэлчээрийг чөлөөтэй ашиглаж хэрэглэх нь малчин айл бүрийн эдлэх ёстой эрх гэдгийг бид сайн ойлгодог, харин тэдгээрт үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах бүхий л цогц арга хэмжээг Оюу Толгой авч байгааг энд тэмдэглэн хэлэх

хэрэгтэй. Хэрвээ байгальд сөрөг нөлөө үзүүлбэл түүний нөлөөллийг бууруулах арга хэмжээ тэр даруйд авч хэрэгжүүлж байна.

Тухайлбал, “Бэлчээрийн тогтвортой менежмент” хөтөлбөрийг Ханбогд сумын бэлчээрийн төлөв байдлыг хадгалах, сайжруулах, мал аж ахуйн салбарын тогтвортой байдлаар хөгжүүлэх, бэлчээрийн доройтлыг бууруулах болон бэлчээрийг ашиглан хамгаалахад малчдад туслах зорилгоор боловсруулсан юм.

Оюу Толгойг төлөөлж Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоо (МБМХ)-ноос 2011 онд Ханбогд суманд малчид нийлэн “Бэлчээр ашиглагчдын бүлэг” байгуулах ажлыг зохион байгуулсан. МБМХ нь Монголд малчдын бизнес хөгжлийн санаачлагыг дэмжих, бэлчээрийн менежментийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тал дээр арвин их туршлагатай үндэсний байгууллага юм. Энэ нь тус суманд Оюу Толгойгоос хэрэгжүүлж буй Бэлчээрийн тогтвортой менежментийн хөтөлбөрийн эхний үе шатын нэг хэсэг билээ.

Бэлчээр ашиглагчдын бүлгийн гол зорилго нь хот айлаараа хамтран бэлчээрээ ашиглах, хамгаалахад малчдын бүлгийг дайчлах явдал юм. Одоогийн байдлаар нийт 14 бүлэг байгуулагдаад байгаа бөгөөд МБМН-ийн мэргэжилтнүүд Бэлчээр ашиглагчдын бүлэг бүрт бэлчээр ашиглалт, хамгаалалтын төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэхэд нь тусалж дэмжиж байна.

Түүнчлэн МБМН нь Ханбогд суманд “Бэлчээр” ТББ байгуулахад дэмжлэг үзүүлээд байна. “Бэлчээр” ТББ нь төслийн нөлөөлөлд өртсөн өрхүүдэд бэлчээрийн менежментийн асуудлаар дэмжлэг үзүүлэх Оюу Толгойн хэрэгжүүлэгч түнш юм.

Эдгээр бүлгүүд нь нөхөн олговор болон амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөрийн ил тод байдлыг хангах, малчидтай авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд шаардлагатай техникийн шинжилгээ зөвлөгөөг өгөхөд төслийн нөлөөлөлд өртсөн айл өрхүүдтэй хамтран ажиллахаар байгуулагдаад байна. Бэлчээрийн Тогтвортой Менежментийн Хөтөлбөр (БТМХ)-ийг тус бүлгүүдээр дамжуулан хэрэгжүүлж байна.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.