Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Оюу Толгой зөвшөөрөгдсөн хэмжээнээс гурав дахин бага хэмжээний ус хэрэглэнэ

- Ус цэвэршүүлэх, дахин ашиглах технологи нь Говийн усыг ариг гамтай зарцуулах боломж олгож байна -

Монгол улс, Улаанбаатар хот - Ус бол чандмань эрдэнэ. Тийм ч учраас Оюу Толгой ХХК дэлхий дээрх хамгийн сүүлийн үеийн ус цэвэршүүлэх, дахин ашиглах технологи нэвтрүүлээд байгаа билээ. Усны газраас Оюу Толгой төслийн усны хэрэглээг 870 литр/секунд байхаар зөвшөөрсөн хэдий ч бид байгальд ээлтэй технологийн ачаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс гурав дахин бага ус хэрэглэхээр байна. Оюу Толгойгоос гаргасан Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайланд зааснаар, Оюу Толгой төсөл өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулахад секундэд 696 литр ус хэрэглэнэ. Улмаар нийт ашигласан усны 80 хувийг цэвэрлэж, дахин хэрэглэхэд секундэд хэрэглэх усны хэмжээ гурав дахин багасах тооцоо гарсан. Оюу Толгой ХХК-ийн Байгаль орчны хэлтсийн менежер Марк Ньюби “Бидний хэрэглэсэн усны хэмжээг хөндлөнгийн байгууллага сар бүр хянадаг. Түүний дагуу бид сар бүр хэрэглэсэн усныхаа төлбөр тооцоог цаг тухайд нь тогтсон тарифаар хийсээр ирлээ” гэж ярьсан юм.

Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгах, Ундай голыг хамгаалах зорилгоор голын голдрилд хэсэгчилсэн тохируулга хийхээр төлөвлөж байна. Энэ ажлын хүрээнд голын дагуу байрлах малчид, зэрлэг амьтдад хүрэлцэхүйц тасралтгүй урсгалыг баталгаажуулж, ургамал амьтны суурьшил болон бэлчээрийн газрыг хамгаалах юм. Мөн ил уурхайн ойролцоо оршиж буй Бор-Овоо булгийг орлуулан гаргана. Энэ талаарх бүрэн төлөвлөгөөгөө Оюу толгой компани Байгал орчин, нийгмийн үнэлгээний тайландаа маш дэлгэрэнгүй тайлбарлан бичсэн. Энэ тайланг Оюу Толгой компанийн www.ot.mn цахим хуудсын Байгаль орчин цэсээс татаж авч болно.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.