Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Нээлттэй өдөрлөг зохион байгууллаа

- Оюу Толгой ХХК-ийн үйл ажиллагааг орон нутгийн иргэд байнга дэмждэг -

Монгол улс, Улаанбаатар хот - Оюу Толгой энэ сарын 15-нд Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд 'Мэдээллийн нээлттэй өдөрлөг' зохион байгууллаа. Энэ үеэр орон нутгийн иргэдэд Оюу Толгой төслийн талаар танилцуулж, сум орон нутагт хийж байгаа ажлынхаа талаар холбогдох хэлтэсийнхэн мэдээлэл өгсөн юм.

Орон нутгийн иргэд өдөрлөгт өргөнөөр оролцож, сонирхсон асуултандаа хариулт авлаа. Уулзалтад оролцож байгаа иргэд ямар нэг гомдол гаргах бус харин талархлын үг илүүтэй хэлсэн юм. Тэд Оюу Толгой ХХК орон нутгийн жижиг, дунд бизнесийг дэмжин ажиллаж байгаад талархан, цаашид орон нутгаас аль болох олон хүн ажилд аваач гэсэн хүсэлт гаргаж байлаа.

Өдөрлөгийн үеэр оролцогчид 2010 оноос хэрэгжиж байгаа Оюу Толгой ХХК-ийн 'Говийн шим' хөтөлбөрийн талаар хамгийн их сонирхож байв. Эхний шатанд хамрагдсан Баян-Овоо сумын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид нэлээд үр дүнд хүрсэн учраас 2 дахь шатыг сонирхсон хүмүүс олон байлаа. Уг хөтөлбөрийн талаар Оюу Толгой ХХК-ийн Орон нутгийн эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн зохицуулагч С.Мягмаржав дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Мөн 'Говийн шим' хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хүмүүсийг энэ үеэр бүртгэсэн юм.

Баян-Овоо сум 1658 хүн амтай бөгөөд Оюу Толгой ХХК-ийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт 6 оюутан хамрагджээ. Өнөөдөр Оюу Толгой ХХК-д 46 хүн ажиллаж байгаа аж. Үүний зэрэгцээ Оюу Толгой ХХК 900 сая төгрөгөөр санхүүжүүлэн тус суманд спорт заал барьж, дуусах шатандаа орсон байна. Энэхүү спорт заал нь хүүхэд залуучууд, иргэдийн эрүүл мэндийн боловсролд оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт юм.

Оюу Толгой ХХК энэ арга хэмжээг Өмнөговь аймгийн Манлай суманд 10-р сарын 16-нд зохион байгуулсан.

Зургийн цомгийг сонирхоно уу

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.