Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Оюу Толгойтой фэйсбүүк хуудсаар холбогдсон 50 мянган дэмжигч та бүхэнд баярлалаа

- Оюу Толгой фэйсбүүк дэмжигчдийнхээ дунд төслийн бүтээн байгуулалттай танилцах шагнал бүхий уралдаан зарлаж байна -

Монгол улс, Улаанбаатар хот - Сүүлийн жилүүдэд хүмүүс, ялангуяа залуучууд нийгмийн сүлжээ, фэйсбүүкийг өргөнөөр хэрэглэх болсон билээ. Компанитай шууд харилцаж, хүссэн асуултаа асууж, мөн олон төрлийн мэдээлэл авах боломжтой энэ мэдээллийн сувгийг ашиглаж эхэлснээс хойш Оюу Толгой компанийн фэйсбүүк хуудас 50 мянган дэмжигчтэй боллоо.

Өнгөрсөн хугацаанд Оюу Толгой ХХК-ийн тухай мэдээллийг шуурхай, цаг алдалгүй хүлээн авч, өөрсдийн хүссэн, сонирхсон асуултандаа хариулт авч, Оюу Толгойгоос зохион байгуулсан төрөл бүрийн тэмцээнд идэвхтэй оролцож байсан 50 мянган дэмжигчдээ талархлаа илэрхийлье.

Оюу Толгойн фэйсбүүк нь дэмжигчидтэйгээ мэдээлэл солилцох, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, нээлттэй, ил тод орчин болж, Оюу Толгой компани болон олон нийтийн шууд харилцах гүүр нь байсаар ирлээ. Мөн дэмжигчдийнхээ дунд шинэ жилийн сэдэвт фото зургийн, Лондон 2012 олимпод оролцсон Монголын тамирчдаа дэмжих, “Нобелийн шагналтнаас асуугаарай” зэрэг олон уралдаан зарлаж, ялагчдыг тодруулж байсан.

50,000 дэмжигчийнхээ баярыг тэмдэглэж, бид энэ удаа Оюу Толгой төслийн бүтээн байгуулалттай танилцах шагнал бүхий уралдаан зарлаж байна. “Мянга сонсохоор нэг үз” гэдгийн адил, нийгмийн сүлжээгээр хүлээн авсан Оюу Толгойтой холбоотой олон мэдээллийг бүтээн байгуулалттай танилцсанаар илүү сайн мэдэж авах боломжтой болно. Та бүхэн өөрийн хүсэлтээ хамгийн богино бөгөөд оновчтой байдлаар бичиж, бидэнд илгээн, уралдаанд оролцох боломжтой. Хамгийн олон “таалагдаж байна” гэсэн статус цуглуулж чадсан эхний таван оролцогч Оюу Толгойн төслийн талбай, Дэмчигийн хийд, энергийн төвөөр зочлох болно. Дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/oyutolgoi хуудсаар орж аваарай.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.