Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Илтгэл: 'Монгол улс дахь хөрөнгө оруулалт' 3-р чуулга уулзалтанд тавьсан илтгэл

Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон Макрей 'Монгол улс дахь хөрөнгө оруулалт' 3-р чуулга уулзалтанд 2012 оны 10 дугаар сарын 30-нд илтгэл тавилаа.

"Монгол улс дахь хөрөнгө оруулалт гуравдугаар чуулга уулзалтанд Оюу Толгой болон Рио Тинто компаниудыг төлөөлөн өнөөдөр үг хэлж байгаадаа баяртай байна.

Оюу Толгой Төсөл болон Монгол улсын ирээдүйн хөгжлийн хувьд чухал цаг үе тулж ирээд байгаа билээ. Оюу Толгой төсөл анхны зэсийн баяжмалаа 2013 онд гаргахаар ажиллаж байна. Өнөөдөр би үүнтэй холбоотой хүлээлт болон энэ хүлээлтийг биелүүлэхийн тулд юуг зайлшгүй хийх шаардлагатай талаар ярья.

2001 онд Оюу Толгой ордыг олсноос хойш олон зүйл болж өнгөрсөн.

Дэд бүтэц байхгүй говь цөл газар бид 2010 оноос эхлэн уурхайг барьж эхэлсэн. Хоёр жил хагасын дараа дэлхийн хэмжээний уурхайг ашиглахад бэлэн болоод байна. Эдгээр зургуудыг энэ 7-р сард авсан бөгөөд  ил уурхайгаас олборлосон хүдрийг анхдагч бутлуураар дамжуулан  хүдрийн агуулах руу зөөж байгааг харуулж байна. Оюу Толгойн ил уурхай үйл ажиллагаагаа эхлээд байна. Баяжуулах үйлдвэрийг барьж дуусгаад одоо ашиглахад бэлэн болоод байна. Оюу Толгой уурхай ирээдүйд дэлхийн хэмжээний 5 том зэсийн уурхайн нэг болж, Ази тивд олборлосон зэсийн 24 хувийг нийлүүлнэ. Энэ нь Оюу Толгой уурхай Монгол улсын ирээдүйд дорвитой хөгжлийг авчрах боломжийг бүрдүүлж байна.

Рио Тинто болон Turquoise Hill компаниуд нь Оюу Толгой төслөөс өмнө боломжгүй байсан асар их хэмжээний хөрөнгө оруулалтыг Монгол улсад татсан билээ. Энэ хөрөнгө оруулалт нь үр ашгаа тэр даруйдаа бодитой өгч эхэлсэн билээ. Үүнд би Монгол улсын Засгийн газарт  татвар, зээл болон бусад төлбөрийн хэлбэрээр өгөөд байгаа 800 гаруй сая ам.долларыг зөвхөн хэлээгүй билээ."

Камерон МакРейн хэлсэн үг ба илтгэлтэй бүрэн эхээр нь танилцана уу.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.