Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: 'Монголын нууц товчоо'-ны аудио хэлбэрийг олны хүртээл болголоо

- Уг бүтээлийг хуулж, олшруулж, тараахыг зөвшөөрнө -

Монгол улс, Улаанбаатар хот - Монголчууд эзэн Чингис хааныхаа мэндэлсний 850 жилийн ойг энэ жил тэмдэглэж байгаа билээ. Энэхүү түүхт ойг тохиолдуулан Оюу Толгой ХХК 'Монголын нууц товчоо' судрыг аудио хэлбэрээр бэлтгэн, ивээн тэтгэж, зохиогчийн эрхтэйгээр гаргаж байна.

Энэхүү аудио номыг Монголын залуу үе, хүүхэд багачуудад түүх, соёлын талаар мэдлэг боловсрол олгохын тулд сүүлийн үеийн технологи ашиглан бүтээсэн бөгөөд хуулж, олшруулах боломжтой юм. 'Монголын нууц товчоо' номын аудио хэлбэрийг нийтэд зориулан цахим хуудас болон нийгмийн сүлжээнд байршуулах бөгөөд тэндээс гар утас, MP3, iPod дээрээ татан авч хаана ч, хэзээ ч сонсч болно. Үүний зэрэгцээ хувийг Монголын үндэсний төв номын сан болон аймгууд дахь салбарууд, орон нутагт хүргүүлнэ. Мөн Оюу Толгой компанийн вэб хуудсаар орж сонсох буюу татаж авах боломжтой.

Оюу Толгой компани Соёлын өвийн хөтөлбөр хэрэгжүүлж, Монголын соёл, урлагийг хамгаалж хадгалах, уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр томоохон ажлууд хийж байна.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.