Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Оюу Толгой орон нутгийн малчидтай хамтран ажиллаж байна

- Хамтын ажиллагаагаа баталгаажууллаа -

Монгол улс, Улаанбаатар хот - Оюу Толгой уурхай ашиглалтанд ороход бэлэн болоод байгаа билээ. Төслийн барилга байгуулалт болон ашиглалтын үед ямар нэг байдлаар орон нутагт эерэг болон сөрөг нөлөөлөл үзүүлж болзошгүй юм. Тиймээс Оюу Толгой компани олон улсын стандартын дагуу нөлөөллийг зохицуулах, сөргийг нь бууруулах, эергийг нь нэмэгдүүлэх арга хэмжээ авч орон нутгийн иргэдийн ахуй амьжиргааг сайжруулах, урт хугацаанд тогтвортой хөгжих боломж олгож байна.

Эдгээр ажлынхаа хүрээнд нөлөөллийн бүсэд байгаа малчдын амьжиргааг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм. Уг хөтөлбөрөөр нөлөөлөлд багтсан өрхийн нэг гишүүнийг ажлын байраар хангах, бизнесийг нь дэмжих, боловсролын тэтгэлэг өгөх, бэлчээрийн менежментийг сайжруулах, түр болон богино хугацааны мэргэжил олгох сургалтад хамруулах, худаг ус сайжруулах зэрэг чиглэлээр дэмжлэг үзүүлж байна.

Өнгөрсөн даваа гарагт 'Бидний хамтын ажиллагаа-Хөгжлийн түлхүүр' арга хэмжээ болж, Оюу Толгой ХХК-ийн удирдлага, ажилтнууд болон Ханбогд сумын нөлөөллийн бүсийн малчид оролцлоо. Оюу Толгой төслийн талбайд болсон энэ арга хэмжээний үеэр малчид төслийн бүтээн байгуулалттай танилцахын зэрэгцээ өөрсдийн санал бодлыг солилцон, хамтын ажиллагаа үр өгөөжтэй үргэлжилж байгааг ярилцаж, хамтын ажиллагаагаа баталгаажууллаа. Энэхүү малчдыг дэмжих гэрээг өрх тус бүрээр зурсан бол одоо сумын хөгжил, тэр дундаа бэлчээрийн менежментийг сайжруулах асуудлаар хамтран ажиллах бөгөөд орон нутгийн удирдлагатай байгуулах Хамтын ажиллагааны гэрээ чухал үүрэг гүйцэтгэнэ. Малчдыг дэмжих гэрээний явцтай нэгэн адил Хамтын ажиллагааны гэрээ байгуулах ажил мөн л ил тод, олон талын оролцоог хангасан, иргэдийн эрх ашгийг хамгаалсан баримт бичиг байх болно.

Арга хэмжээнд оролцож байгаа Ханбогд сумын Гавилуут багийн малчин Ц.Мөнхчулуун “Нөлөөллийн бүсийн малчдыг хөтөлбөрт хамруулж байгаад их баяртай байдаг. Миний хувьд ажлын байртай болсон. Малчид Оюу Толгой ХХК-тай хамтран ажиллаж, бие биенээ ойлгож, хамтран ажиллаж байна” хэмээн ярилаа.

Харин Жавхлант багийн малчин Д.Дугар “Хөтөлбөрт хамрагдсан малчдын оюутан хүүхдүүдийнх нь сургалтын төлбөрийг төлж байна, ажлын байр гаргаж өглөө. Энэ бүхэн малчдын амьдралд их хэрэг болсон” гэж сэтгэгдлээ хэлсэн юм.

Монголчууд 'дэм дэмэндээ' гэж ярьцгаадаг. Тэгвэл өмнийн говьд уул уурхай, бэлчээрийн мал аж ахуй зэрэгцэн оршиж, хамтран ажиллаж, хамтдаа хөгжиж байна. Үүнийг ч энэхүү арга хэмжээ баталж байгаа юм.

Зургийн цомгийг сонирхоно уу

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.