Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Алтан медаль, өргөмжлөл хүртлээ

- Экологид ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулсныг ийнхүү үнэлжээ -

Монгол улс, Улаанбаатар хот - 'Экологийн бүтээгдэхүүний хөгжил' сан төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон улсын болон үндэсний стандартын шаардлагад нийцсэн хүний бие махбодь, байгаль орчинд ямар нэг хор хөнөөлгүй экологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих зорилгоор жил бүр 'ECOBRAND AWARDS-2012' шагнал гардуулах ногоон хивсний ёслолын арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Энэ жилийн арга хэмжээ мягмар гарагт Улаанбаатар зочид буудалд болж, экологид ээлтэй хувь хүн, төрийн түшээ, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, бүтээгдэхүүн импортлогч, үйлчилгээ, эко уурхай зэрэг төрөл бүрт шалгарсан байгууллага, хүмүүст шагнал гардууллаа.

Оюу Толгой ХХК хэрэглэгч олон нийт, мэргэжлийн байгууллагын үнэлгээ дүгнэлтээр 'ECOBRAND AWARDS-2012' алтан медаль, өргөмжлөл хүртлээ. Энэхүү шагналыг Экологид ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулсны төлөө үнэлж, шагнасан юм.

Дашрамд өгүүлэхэд хэрэглэгч олон нийт, мэргэжлийн холбоодын 40 салбар нэгж, салбар тус бүрт 10 байгууллагын нэр дэвшүүлэн, хамгийн их санал авсан 5 байгууллагыг төгсгөлийн шатанд оролцуулж, эцсийн шалгаруулалтаа явуулдаг байна.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.