Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Хөрөнгө оруулалтын гэрээний хураангуйг олон нийтэд хүргэлээ

- Оюу Толгойн Хөрөнгө Оруулалтын гэрээ Монгол улсад эдийн засгийн болон боловсролын олон үр ашгийг авчирна -

Монгол улс, Улаанбаатар хот - Олон нийтэд хүртээмжтэй, ил тод байдлын үүднээс, өнөөдөр Оюу Толгой компани Оюу Толгойн Хөрөнгө Оруулалтын Гэрээний хураангуйг өөрийн вэб хуудсан дээр (www.ot.mn) байрлуулав. Оюу Толгойн Хөрөнгө Оруулалтын Гэрээ нь дэлхийн хамгийн том алт, зэсийн таван уурхайн нэгийг барьж байгуулах боломжтой болгосон үндсэн гэрээ юм. Хөрөнгө Оруулалтын Гэрээнд 3 жил гаруйн өмнө гарын үсэг зурснаас хойш Оюу Толгой төслийн 1-р үе шат (ил уурхай, баяжуулах үйлдвэр барьж байгуулах) хугацаандаа дуусахаар, үр ашигтай байдлаар хэрэгжиж байна. Оюу Толгойн үйлдвэрлэлийг 2013 оны эхний хагаст эхлүүлэхээр ажиллаж байна.

Цахилгаан эрчим хүчтэй болсноор Төслийн 1 дүгээр үе шат хугацаандаа хэрэгжин дуусаж, үйлдвэрлэл эхлэхэд бэлэн болоод байгаа энэ цаг үед Монголчуудад ажлын байр бий болгож, амьжиргааны түвшинг дээшлүүлж байгаа энэ Гэрээ бүх Монголчуудад хүртээмжтэй байхад бид анхаарч байна. Тус Хөрөнгө Оруулалтын Гэрээний үр дүнд, бид олон мянган Монголчуудыг сургаж, мэргэжлийн боловсролын төвүүдийг барьж байгуулан, орон нутгийн бизнесүүд болон ханган нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж байна. Тус Хөрөнгө Оруулалтын Гэрээний түншлэл Монгол улсад асар их амжилтыг бий болгосон гэдэгт ямар ч эргэлзээ байхгүй бөгөөд ийм чухал баримт бичгийг хүн бүрт хүртээмжтэй болгож байгаадаа бид их баяртай байна.

Тус Хөрөнгө Оруулалтын Гэрээ Монгол улсад дараахь мэргэжлийн боловсролын сургалт, боловсролын ашиг тусыг авчирсан билээ. Үүнд:

  • Оюу Толгой компани 5 жилийн хугацаанд Монголын мэргэжлийн боловсролын салбарт хамгийн том хөрөнгө оруулалт болох 126 сая ам.долларын буюу 168 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна.
  • Оюу Толгой компани шинэ мэргэжил, боловсрол, сургалтын төвүүдийг Ханбогд, Налайх, Даланзадгадад барьж байгуулж байна.
  • Оюу Толгой компани Даланзадгад, Чойр, Эрдэнэт, Дархан хотуудад одоо байгаа 4 МСҮТ-үүдэд орчин үеийн сургалтын тоног төхөөрөмжийг суурилуулан, шинэчлэн, өргөтгөж байна.
  • Монгол улсын дотоодын их дээд сургуулиуд болон олон улсын их, дээд сургуульд суралцаж байгаа Оюу Толгойн тэтгэлэгт оюутнуудыг тооцохгүйгээр зөвхөн Өмнөговь аймгийн 180 гаруй оюутнууд Оюу Толгойн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаа болно.
  • Монгол улсын хэмжээнд 120 оюутан, үүнээс Канад, АНУ, Австрали улсад суралцаж байгаа 15 монгол оюутан Оюу Толгойн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байна.
  • 65 Монгол залуучууд “Шинэ төгсөгчдийн хөгжлийн хөтөлбөр”болон Оюу Толгой төслийн талбар, мөн Кеннекотт Коппео (АНУ), Нортпаркес (Aвстрали), Сингапурт ажил дээрх сургалтын хөтөлбөрт хамрагдаж байна.

Тус Хөрөнгө Оруулалтын Гэрээ Монгол улсын эдийн засагт дараахь ашиг тусыг авчирсан билээ. Үүнд :

  • 2010 оноос 2012 оны 8 дугаар сар дуустал, Оюу Толгой ХХК нийт 1,058,226,585,000 төгрөгийн (803 сая ам.доллар) татвар, хураамж, төлбөрийг Монгол улсын Засгийн газрын төсөвт байгууллагуудад төлөөд байна.
  • Оюу Толгой, Монгол улсаас бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахад 1,104,638,432 ам.долларыг (дотоодын ханган нийлүүлэгчид/бизнесүүд) зарцуулаад байгаа бөгөөд Монгол улсын аж ахуйн нэгж, ханган нийлүүлэгчид Оюу Толгойтой хамтран ажиллаж байгаа учраас шинээр нэмж 2,471 ажлын байрыг бий болгоод байна.
    • 56% нь Монголын бизнес, аж ахуйн нэгжүүдэд шууд очсон.
    • Зөвхөн 2012 онд л гэхэд, бидний хамтран ажиласан ханган нийлүүлэгчид, бизнесүүдийн 67% нь Монголын бизнес, аж ахуйн нэгжүүд байсан.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.