Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: 'Байгаль орчинд ээлтэй ногоон бизнес эрхлэгч - 2012' шагнал хүртэв

- Монгол улсын бизнесийн байгууллагууд Оюу Толгойг байгаль орчныг хамгаалагч шилдэг байгууллага гэдгийг онцолж байна -

Монгол улс, Улаанбаатар хот - Оюу Толгой компанийн байгаль орчны тогтвортой байдалд оруулж буй хувь нэмэр, зорилтыг онцлон үнэлж, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) өнөөдөр 2012 оны Greenprenuer буюу 'Байгаль Орчинд Ээлтэй Ногоон Бизнес Эрхлэгч' шагналаар шагнав. МҮХАҮТ-н нэр хүнд бүхий энэ шагналыг нөхөн сэргээлт, дахин ойжуулах, хог хаягдлын менежмент зэрэг чиглэлээр ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн компаниудад гардуулдаг билээ.

Оюу Толгой компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Камерон МакРей хэлэхдээ “Байгаль Орчныг хамгаалах үзэл санаа Оюу Толгойн эд эс бүхэнд шингэсэн байдаг билээ. Оюу Толгой компани байгаль орчны тогтвортой хөтөлбөрийг хэрэгжүүлж байдаг бөгөөд бид энэ шагналаар шагнуулсандаа их баяртай байна. Оюу Толгой компани эхнээсээ Өмнийн Говийн биологийн төрөл зүйлд цэвэр эерэг нөлөөлөл үзүүлэхээр ажиллаж байгаа билээ” гэв.

Биологийн төрөл зүйлийн талаарх хэлэлцүүлэг, зөвлөгөө: Оюу Толгой компани уул уурхайн үйл ажиллагааны нөлөөллийг хамгийн бага түвшинд бууруулах, нөхөн дүйцүүлэх шилдэг тэргүүний арга туршлагыг тодорхойлж боловсруулахын тулд Flora and Fauna International, Зэрлэг Ан Амьтдыг Хадгалан Хамгаалах Нийгэмлэг зэрэг биологийн төрөл зүйлийн мэргэжилтнүүдтэй нягт хамтран ажилладаг билээ.

Байгаль орчны мониторинг: Газрыг хамгаалж, нөхөн сэргээх зорилгоор, Оюу Толгой компани оролцооны аргад тулгуурласан Байгаль Орчны Мониторингийн Хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөр нь Оюу Толгой компани, орон нутгийн сумын удирдлага, Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоо, орон нутгийн бэлчээр ашиглагчдын бүлэг болох Ханбогд Алтан Нутаг ТББ, орон нутгийн малчдын хамтын ажиллагааны үр дүн юм.Тус хөтөлбөр нь Орон нутгийн байгаль орчинд гарч болзошгүй аливаа өөрчлөлтийг ажиглах, мэдээлэх үндсэн зорилготой билээ .

Өмнийн говийг ойжуулах болон нөхөн сэргээх: Оюу Толгой компани өмнийн говийн бүсийг ойжуулах, нөхөн сэргээх дараахь хөтөлбөр, санаачилгыг хэрэгжүүлээд байна. Үүнд:

  • Ханбогд суманд давхар ханатай, хагас автомат, өвлийн халаалтын систем бүхий хүлэмжтэй 5 га ургамлын үржүүлгийн газрыг байгуулсан.
  • Өмнийн Говьд 2,000 ширхэг заг мод тарьж байна.
  • Уурхайн үйл ажиллагаа явагдаж дууссаны дараахь нөхөн сэргээлтэд ашиглах зорилгоор орон нутгийн ургамлын үрийг цуглуулах хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн унаган ургамлын үр 11 тонныг цуглуулсан.
  • 2011 онд Оюу Толгойн нисэх буудлын эргэн тойрны 3 га газрыг нөхөн сэргээсэн.

Зэрлэг ан амьтдыг хамгаалах нь: Өмнийн говийн зэрлэг ан амьтдыг хамгаалах чиглэлээр Оюу Толгой компани дараахь үйл ажиллагааг хийсэн болно.Үүнд:

  • Зэрлэг амьтад болон малд зориулсан замын нүхэн гарцыг барьсан.
  • Хууль бус ан агнуурыг хянах зорилгоор орон нутгийн холбогдогч талуудтай хамтран ажилладаг.
  • Бүх цахилгаан дамжуулах агаарын шугаман дээр шувуу чиглүүлэгчийг байрлуулав.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.