Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: УИХ-ын анхааралд буй асуудлуудад Оюу Толгой тайлбар өглөө

Монгол улс, Улаанбаатар хот - Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хөндөгдсөн Оюу Толгойн талаархи асуудлуудад Оюу Толгой ХХК тайлбар гаргаж, өнөөдөр цахим хуудаснаа нийтэллээ.
Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей “Оюу Толгой ХХК, хөрөнгө оруулагчдын зүгээс Монгол улсын Засгийн газар, төрийн холбогдох байгууллагуудтай урьд өмнө нь нэлээд олон удаа уулзаж, ярилцсан асуудлаар УИХ хуралдлаа. Бид бизнесийн үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод хэвээр явуулж байгаа болно. Эдгээр асуудлыг энэ лхагва гарагийн хувь нийлүүлэгчийн хурлаар дахин авч хэлэлцэх бөгөөд Засгийн газрын зүгээс бидний байр суурийг харилцан ойлголцох уулзалт болно гэж найдаж байна” гэсэн юм.

Тэрбээр “Эдгээр асуудлуудыг олон дахин хэлэлцэж ярилцах нь Засгийн газар болон ард иргэдтэй мэдээлэл солилцох бидний оролдлогыг онцолсон чухал үйл явц боллоо. Ил тод, нээлттэй байх үүднээс сонирхож буй талуудад зориулан төслийн талаархи мэдээллийг олон нийтэд хүргэж байна” гэсэн юм.

Оюу Толгойн тухай хөндсөн гол гол асуудлуудын талаархи компанийн албан ёсны байр суурийг эндээс үзнэ үү.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.