Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Ханбумбат нисэх буудал луу жилийн шилдгээр шалгарав

- Бүтээн байгуулалтын гурав дахь шагналаа хүртлээ -


Зүүн гар талаас: Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Оюу Толгой ХХК-ийн Тусгай төсөл хариуцсан гүйцэтгэх захирал Оле Саеверуд

Монгол улс, Улаанбаатар хот - Усан луу жилийн шилдэг барилга шалгаруулах Ёслолын арга хэмжээ өнгөрсөн бямба гарагт 'Блю Скай' цамхагт боллоо. Монголын хот байгуулалтын хөгжлийн танхимаас зохион байгуулсан энэхүү шалгаруулалтаар Оюу Толгой ХХК-ийн 'Ханбумбат' нисэх буудал 'Шилдэг барилга' өргөмжлөл хүртсэн юм. Нисэх буудал нь олон улсын иргэний нисэхийн стандарт шаардлагад нийцсэн барилгын төлөвлөлттэй, экстерьер, интерьерийн шийдэлд Монголын уламжлалт өв соёлын элементүүдийг тусгасан цогцолбор барилга болсны учир ийнхүү шалгарсан байна.

Олон улсын жишигт нийцсэн 'Ханбумбат' нисэх буудал нь иргэний тээврийн Боинг 737-800 w, ачааны С-130 онгоц буух боломжтой төдийгүй зорчигч үйлчилгээний барилга, агаарын хөдөлгөөн удирдах цамхаг, галын аюулгүй байдлыг хангах иж бүрэн хэрэгсэл бүхий алба зэрэг олон хэсгээс бүрдэнэ. Мөн нэг цагт 240 зорчигчдод үйлчлэх хүчин чадалтай юм.

 

Хөөрч буух зурвас нь нийт 3,250 метр урт, 45 метр өргөнтэй. Зурвасын аль ч талаас бууж, хөөрч болно. Нисэх буудлын зураг төслийг  Монгол гэрийн хэв маягийг зэс, алтны өнгөтэй хослуулан өвөрмөц шийдлээр бүтээжээ.

'Ханбумбат' нисэх буудал нь оны өмнөхөн болсон Барилгын салбарын шилдгүүдийг тодруулдаг 'Алтан цамхаг-2012' шалгаруулалтаар 'Орон нутгийн шилдэг бүтээн байгуулалт' дээд шагнал хүртэж байсан юм.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.