Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдэгдэл: Хувь нийлүүлэгчдийн болон ТУЗ-ийн хурлын талаархи Оюу Толгой ХХК-ийн мэдэгдэл

Монгол улс, Улаанбаатар хот - Өнгөрсөн лхагва гарагт болсон Оюу Толгой ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурал болон пүрэв гарагт болсон Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн хурлын талаар өнөөдөр Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей дараахь мэдэгдлийг хийлээ.

Тэрбээр “Хувь нийлүүлэгчдийн хурлаар нэлээд олон асуудлыг хэлэлцсэн. Бүх талууд Оюу Толгой төслийг амжилттай хэрэгжүүлэх тал дээр нэгдсэн байр суурьтай байгаа. Зарим нэг ярвигтай асуудлыг шийдвэрлэхэд мэдээж цаг хугацаа шаардлагатай. Бидний яриа хэлэлцээр тодорхой үр дүнтэй болж байгаа бөгөөд хувь нийлүүлэгч талууд асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлж, зохих байдлаар урагшилж байна” гэлээ.

 

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.