Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдэгдэл: Оюу Толгойн баяжуулах үйлдвэрт осол гарсан мэт ташаа мэдээлжээ

Монгол улс, Улаанбаатар хот - 3-р сарын 9-нд Оюу Толгойн баяжуулах үйлдвэрт осол гарч хэд хэдэн ажилчид гэмтэж бэртсэн гэж ташаа мэдээлсэн билээ. Энэ үеэр буюу 3-р сарын 9-нд ямарваа осол гараагүй гэдгийг Оюу Толгой ХХК үүгээр нотолж байна.

Энэхүү ташаа мэдээлэл нь 2 дугаар сарын 12-нд уурхайд болсон нэгэн явдалтай холбоотой байж болзошгүй.

Тэр үеэр баяжуулах үйлдвэрт шохойн уусмал дамжуулах хоолойн нэг хэсэг бэхэлгээнээс унасан юм. Хөнгөн бэртсэн нэг ажилчин, өөр цөөн хэдэн ажилчдыг урьдчилан сэргийлэх зорилгоор зохих эмчилгээ хийсэн билээ. Тухайн үед ажиллаж байсан бүх ажилчид одоогоор ажлаа хэвийн үргэлжлүүлж байгаа бөгөөд уг ослын шалтгааныг тодорхойлохоор ажиллаж байгаа болно.

Оюу Толгой ХХК ажилтан, ажилчдынхаа аюулгүй байдал, эрүүл мэндэд онцгой анхаарал тавьж ажилладаг. Цаашид ийм төрлийн осол, бэртэл гаргахгүй байх үүднээс ослын шалтгааныг нарийн судалж байна.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурсез компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд оршдог Оюу Толгой компани 2013 оны эхний хагаст бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.