Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Олон улсын стандартууд нэвтрүүлж, батламжаа авлаа

- Байгаль орчны удирдлагын ISO 14001, аюулгүй ажиллагааны OHSAS 18001 стандартууд нь хариуцлагатай ажиллах, эрсдэлийг удирдах үндсэн нөхцөл юм -

Монгол улс, Улаанбаатар хот - Оюу Толгой ХХК саяхан байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцооны олон улсын тэргүүний туршлага болох ISO 14001, OHSAS 18001 стандартуудыг нэвтрүүлсэн баталгаажуулалтын гэрчилгээгээ авлаа.

Оюу Толгой компани 2010 оноос эхлэн ISO 14001 стандартын шаардлагад нийцсэн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулж эхэлсэн бөгөөд 2012 оны 12 дугаар сард Det Norske Veritas компанийн хөндлөнгийн аудитын дүгнэлтээр баталгаажуулалтын гэрчилгээгээ авсан юм.

Байгаль орчны удирдлагын тогтолцооны ISO 14001, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн удирдлагын тогтолцооны OHSAS 18001 стандартууд нь хоорондоо нягт уялдаатай бөгөөд уул уурхайн компаниудын хариуцлагатай үйл ажиллагаа явуулах үндсэн нөхцөл болдог.

Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей “Оюу Толгой компани олон улсын хамгийн шилдэг стандартуудыг нэвтрүүлж, гэрчилгээгээ авлаа. Энэ амжилт бол манай үндсэн болон гэрээт ажилтан бүрийн хичээл зүтгэлийн үр дүн. Бид эдгээр тогтолцоог бий болгосноор эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа болон байгаль орчны үйл ажиллагааг хянаж, удирдах замаар эрсдлийг бууруулах, ажлын гүйцэтгэлийг байнга сайжруулах ач холбогдолтой. Мөн энэ бол Монгол хүн бүрийн бахархах амжилт юм” хэмээн ярилаа.

Оюу Толгой ХХК-ийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоог Монгол улсын хууль эрхзүй болон Рио Тинто компанийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцооны стандарт шаардлагад нийцүүлэн боловсруулжээ.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурсез компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд оршдог Оюу Толгой компани 2013 оны эхний хагаст бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.