Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Дэлхийн хэмжээнд Рио Тинто группын төлсөн татварын хэмжээгээр Монгол улс 5 дугаарт орж байна

Монгол улс, Улаанбаатар хот - Рио Тинто группын саяхан олон нийтийн хүртээл болгож нийтэлсэн 'Татвар төлөлтийн тайлан'-даа 2012 онд Оюу Толгой компани Монгол улсад 280 сая ам.доллар төлсөн нь группын үйл ажиллгаа явуулж буй улс орнууд дотроос 5 дугаар байранд орж буйг мэдэгдлээ. Тус групп дэлхийн хэмжээнд нийт 11.6 тэрбум ам.долларын татвар төлөөд байна.

Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей “Оюу Толгой компани үйлдвэрлэлээ бүрэн хэмжээгээр эхлүүлээгүй хэдий ч Монгол улсын эдийн засаг, хөгжилд дорвитой хувь нэмэр оруулж байна” хэмээн онцлон тэмдэглээд цааш нь “Оюу Толгойд ажиллаж буй хүн бүр өнөөдрийн болон ирээдүйн хойч үеийнхэнд хөгжил дэвшил авч ирэх дэлхийд тэргүүлэх төслийн нэг хэсэг нь болж буйдаа бахархдаг” гэлээ.

2012 онд Оюу Толгой компани улс, орон нутгийн татварын байгууллагуудад нийт 280 сая ам.долларыг татвар, хураамжийн хэлбэрээр төвлөрүүлжээ. Үүний дотор:

  • 33.3 сая ам.долларыг Татварын Ерөнхий Газарт
  • 94.6 сая ам.долларыг Өмнөговь аймгийн Татварын хэлтэс, Гаалийн газарт
  • 122.5 сая ам.долларыг ханган нийлүүлэгчдийн НӨАТатварт
  • 29.7 сая ам.долларыг нийгмийн даатгал болон бусад хураамжинд тус тус төлжээ.

Оюу Толгой компани өөрийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод байлгах зарчмыг чанд баримталдаг. Энэ хүрээнд Монгол улсын Засгийн газарт төлж буй татвар хураамжийн талаарх мэдээллийг энэ оны 2 дугаар сарын 5-ны өдөр өөрийн дор дурьдсан цахим хуудсанд байрлуулсан болно. http://ot.mn/mn/node/3854

Оюу Толгой төслийн менежментийг хариуцаж байгаа Рио Тинто групп үйл ажиллагаа явуулж буй улс орнуудын Засгийн газарт нэг сая ам.доллараас дээш төлсөн татвар төлбөрийг сайн дурын үндсэн дээр тайлагнаж мэдээлдэг юм.

Өнгөрсөн онд Австралийн Засгийн газар 8.9 тэрбум ам.долларын татвар хүлээн авсанаар жагсаалтыг тэргүүлж байгаа бол Канад улс нэг тэрбум ам.доллар, АНУ 376 сая ам.доллар, Чили 331 сая ам.доллар, Монгол улс 280 сая ам.доллар, Их Британи 150 сая ам.доллар, Франц 140 сая ам.доллар, ӨАБНУ 130 сая ам.долларын татвар хураамжийг тус тус хүлээн авсан байна.

Ийнхүү Рио Тинто групп гурав дахь жилдээ 'Татвар төлөлтийн тайлан'-гаа гаргаж байна.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурсез компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд оршдог Оюу Толгой компани 2013 оны эхний хагаст бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.