Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Оюу Толгой ХХК байгаль орчны оны тайлангаа олон нийтэд нээлттэй хүргэж байна

- Оюу Толгойн усны хэрэглээний тухай дэлгэрэнгүй мэдээллийг уг тайлангаас үзэх боломжтой -

Монгол улс, Улаанбаатар хот - Оюу Толгой ХХК-ийн байгаль орчны чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагаа олон нийтийн анхаарлын төвд байдаг. Тиймээс тус компани Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас баталгаажуулсан 2012 оны байгаль орчны тайлангаа цахим хуудсандаа байрлуулсан тухайгаа мэдэгдлээ.

Оюу Толгой ХХК-ийн Байгаль орчны хэлтсийн хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Р.Бумдарь “Бид байгаль орчны төлөвлөгөө, үйл ажиллагааны хэрэгжилтийн явцыг ард иргэдэд нээлттэй тайлагнадаг. Энэ тайланд техникийн болон биологийн нөхөн сэргээлтээс эхлээд ус, хөрс, ан амьтнаа хамгаалах талаар хийсэн бүхий л ажлууд багтсан байгаа” гэж хэллээ.

Тэрээр “Оюу Толгой уурхай усыг дээд зэргээр арвилан хэмнэх хамгийн дэвшилтэт технологи ашиглаж байна. Манай инженерүүд 2003-2007 онд уурхайгаас 70 орчим км-ын зайд Гүний хоолой хэмээх усны эх үүсвэрийг олж илрүүлсэн бөгөөд Монгол улсын Засгийн газар тус усны нийт нөөцийн 20 хувийг 40 жилийн хугацаанд ашиглах зөвшөөрөл олгож, хяналт тавин ажиллаж байгаа” гэсэн юм.

Оюу Толгой компани өмнийн говийн ард иргэдэд ундны усны эх үүсвэр тогтоох ажил хэрхэн гүйцэтгэж байгаа, мөн Ханбогд сумын төсөвт усны төлбөрт хэчнээн сая төгрөг төвлөрүүлээд байгаа, түүнчлэн нутгийн малчид хэрхэн усныхаа чанар, түвшинг хамтран хянаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл эндээс 'Оюу Толгой ордод 6709А тоот тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн биелэлт 2012' - (PDF - 10.3MB) тайлантай танилцаарай.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурсез компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд оршдог Оюу Толгой компани 2013 оны эхний хагаст бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.