Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Оюу Толгойн ажилтнууд хүмүүнлэгийн үйлст хувь нэмрээ орууллаа

- Цусаа хандивлах ажилд идэвхтэй оролцлоо -

Монгол улс, Улаанбаатар хот - Эмнэлгүүд цусны хангалттай нөөцтэй байснаар олон хүний амь нас аврах боломж бүрддэг. Тиймээс Оюу Толгой ХХК-ийн ажилтнууд цусны донорын хүмүүнлэгийн үйлст өөрсдийн хувь нэмрээ оруулж, цусаа хандивлалаа.

'Оюу Толгой компанийн ажилчдаар донорын эгнээг өргөжүүлэх нь' нэртэй энэхүү арга хэмжээг Оюу Толгой компани Монголын улаан загалмай нийгэмлэг, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран 4 дүгээр сарын 22-23-нд зохион байгуулсан юм. Энэ өдрүүдэд Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн 16 хүнээс бүрдсэн цус цуглуулах явуулын баг Оюу Толгой уурхайд ажиллаж, 200 гаруй ажилтан сайн дураараа цусаа өгчээ.

Эдгээр хүмүүсийн цус бүгд шаардлагад нийцсэн бөгөөд 600 хүний амь нас аврах боломж бүрдсэн байна.

Оюу Толгой ХХК-ийн Эрүүл мэндийн хэлтсийн Эмнэлгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Гантулга “Манай хэлтэсийнхэн 10 хоногийн өмнөөс 14 хэлтэс, газруудаар 20 гаруй удаа явж хүмүүст цусны донорын хөдөлгөөний ач холбогдлын тухай сурталчилах, ойлголт өгөх ажлууд хийсэн. Хүмүүс энэ талаар мэдлэг, ойлголттой болсон нь том ололт боллоо. Хэдийгээр богино хугацаатай байсан ч ажилтнууд цусаа хандивлах ажилд идэвхтэй оролцлоо” гэж ярилаа.

Оюу Толгой компани сүүлийн жилүүдэд хүмүүнлэгийн энэ үйлсийг дэмжин, хамтран ажиллаж ирлээ. Өнгөрсөн жил 'Хүний амь нас аврахаас бүү татгалз' болзолт аяны ивээн тэтгэгчээр оролцож байсан юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар тухайн орны хүн амын гурван хувь нь байнга цусаа бэлэглэдэг байхад хэрэгцээгээ бүрэн хангана гэж тооцоолдог ажээ.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурсез компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд оршдог Оюу Толгой компани 2013 оны эхний хагаст бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.