Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Илтгэл: Камерон МакРей, Монголын тогтвортой санхүүгийн чуулган

Камерон МакРей
Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал

Олборлох салбарын тогтвортой байдал - боломжууд, тулгарч буй саад бэрхшээл, цаашид хөгжүүлэх арга замууд - Оюу Толгойн бодит жишээ
Монголын тогтвортой санхүүгийн чуулган - 2013 оны 5-р сарын 15


Танилцуулга

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Рио Тинто болон Оюу Толгой ХХК-ийн нэрийн өмнөөс энэхүү чухал арга хэмжээнд оролцож, үг хэлэх боломж олдсонд баяртай байна.

Оюу Толгойд болж буй үйл явдлын тухай ярьж тайлбарлахаас илүүтэйгээр бодитоор харуулах нь зүйтэй гэж үзлээ. Тиймээс Оюу Толгой дахь үйл ажиллагаа болоод улс орон, ард иргэдийн амьдрал ахуйд энэ төслийн үзүүлж буй үр нөлөөг дүрслэн харуулсан гэрэл зургуудыг та бүхэнд үзүүлэхээр бэлтгэлээ.


Камерон МакРейн хэлсэн үгтэй бүрэн эхээр нь танилцана уу.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.