Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Орон нутгийн иргэд Оюу Толгой болон түүний ханган нийлүүлэгч компаниудад ажилд орох боломжтой болов

- Оюу Толгой компани сургалтын хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж байна -

Өмнөговь аймаг, Ханбогд сум - Говь нутгийн 31 иргэн англи хэлний зургаан сарын сургалтыг амжилттай дүүргэснээ өнөөдөр ёслон тэмдэглэв. Уг ёслолд хүрэлцэн ирсэн тус сумын иргэд дээрх сургалтад хамрагдсанаар ажлын байртай болох боломж бүрдлээ хэмээн өндөр үнэлжээ.

Оюу Толгой компани орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг урт хугацаанд дэмжих хөтөлбөрийнхөө хүрээнд хэрэгжүүлж байгаа 'Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих' хөтөлбөрийг хоёр дахь жилдээ санхүүжүүлж байгаа юм. Өнгөрсөн онд уг хөтөлбөрийн дагуу зөвхөн Ханбогд сумын иргэдийг сургасан бол энэ жил Манлай, Баян-Овоо сумыг хамруулсан байна. Оюу Толгой компани дараагийн зургаан сард энэхүү сургалтыг баталгаажуулах нэмэлт хөтөлбөр хэрэгжүүлснээр Өмнөговийн иргэдэд найдвартай ажлын байранд орох нэмэлт ур чадвар олгох юм.

Ёслолын үеэр анхны төгсөгчийн нэг Цэрэндоржийн Буяндэлгэр хэлэхдээ “Хөтөлбөрийн анхны төгсөгчийн хувиараар өнөөдрийн арга хэмжээнд оролцож байгаадаа туйлын баяртай байна. Би эхний жилийн хөтөлбөрт зургаан сарын турш англи хэл сурч, ажилд орох ярилцлага өгөх дадлага хийж, ажлын байранд бэлтгэх сургалтад хамрагдлаа. Энэхүү хөтөлбөр бидэнд асар их боломж олголоо. Төгссөний дараа Оюу Толгойн гэрээт гүйцэтгэтч КАМЛ компани холбоо барьж, бичиг баримтын хянагчийн ажил санал болгосон юм” гэв.

Оюу Толгой ХХК-ийн дэд ерөнхийлөгч Майкл Бек “Орон нутаг, иргэдийн хэрэгцээ шаардлагыг ойлгох шаардлагатай гэдгийг Оюу Толгой компанийн удирдлага сайн мэддэг бөгөөд бидний ажиллаж байгаа нутагт хүмүүсийн амьдрал ахуйг сайжруулах ёстой гэдэгт бүрэн итгэлтэй байдаг. Дээрх хөтөлбөрт хамрагдсан хүмүүс англи хэлний эрчимжүүлсэн болон ажлын байранд бэлтгэх сургалтад хамрагдав. Энэхүү сургалт, ойрын хугацаанд түүнтэй хамт хэрэгжүүлэх бусад хөтөлбөрүүд сургалтад хамрагдсан залуучуудад ирээдүйд ажлын шинэ боломж нээж, тэднийг ажилд ороход нэн тустай итгэл, зоригтой болгоно гэж итгэж байна” гэж ярив.

Ханбогд сумын Засаг даргын орлогч Д.Мөнх-Эрдэнэ “Дэлхий дээр хоёр хэл байдаг, нэг нь англи, нөгөө нь бусад хэл” гэж нийтлэлч Баабар хэлсэн байдаг. Англи хэл өнөөгийн нийгэмд хүн бүрийн заавал сурах ёстой хэл мөн. Энэхүү сургалт цагаа олжээ. Сургалтыг зохион байгуулж байгаа Оюу толгой компанийн хамт олон, сургагч багш нар, сургалтад идэвхтэй хамрагдсан залуустаа баярлалаа. Сургалтын төв маань эрдэм түгээсэн оюуны томоохон өргөө болон сүндэрлэж байхын ерөөл дэвшүүлье” гэлээ.

Энэхүү хөтөлбөр бол Оюу Толгой компаниас хэрэгжүүлж буй улс орон даяар сургалтад хамрагдах сайхан боломж олгоход чиглэсэн ажлын чухал хэсэг юм. Оюу Толгой компани ойрын таван жилийн хугацаанд Монголын мэргэжлийн сургалтын салбарт 126 сая ам.доллар буюу 168 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулна. Энэ ажлын хүрээнд Налайх, Даланзадгадад мэргэжлийн сургалтын төв байгуулахаас гадна Даланзадгад, Чойр, Эрдэнэт, Дарханд үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн сургалтын төвүүдийг өргөтгөж, орчин үеийн сургалтын тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангах юм.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурсез компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд оршдог Оюу Толгой компани 2013 оны эхний хагаст бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.