Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Ханбогдын эмч, сувилагч нар сургалтад хамрагдлаа

Монгол улс, Улаанбаатар хот - Оюу Толгой уурхайд үйл ажиллагаа явуулж буй 'Интернэйшнл СОС Монголиа' клиникээс 6 дугаар сарын 8-9-нд анхны суурь тусламжийн сургалт зохион байгууллаа. Энэ сургалтад Өмнөговь аймгийн Ханбогд сумын сум дундын эмнэлгийн эмч, сувилагч нар хамрагдсан байна.

'Интернэйшнл СОС Монголиа' компани нь 2004 оноос эхлэн 'СОС Медика Монголиа' эмнэлэгтэй хамтран Оюу Толгой уурхайд үйл ажиллагаа явуулж байна. Яаралтай болон анхан шатны ерөнхий үзлэг, эмчилгээ, эмийн үйлчилгээ үзүүлэхээс гадна яаралтай тусламж, нүүлгэн шилжүүлэлтийн чиглэлээр олон жилийн туршлагатай байгууллага аж. Тус эмнэлэг нь Оюу Толгой төслөөс гадна орон нутгийн эмнэлгийн байгууллагатай хамтран ажиллах, зарим төрлийн үйлчилгээ үзүүлэх зорилго тавьжээ. Энэ зорилгынхоо хүрээнд эмч, сувилагч нарт энэхүү сургалтаа явуулжээ. Тус эмнэлгийн эмч С.Ванчиндорж “Америкийн зүрхний холбооноос хүлээн зөвшөөрөгдсөн сургалтаар эмч, эмнэлгийн ажилчдын 'Анхны суурь тусламж'-ийн талаар мэдлэг, дадлагыг дээшлүүлэх, бататгах зорилготой юм. Бид орон нутгийн эмнэлэгтэй олон чиглэлээр хамтран ажилладаг” гэлээ.

Сургалтад оролцсон Ханбогд сумын сум дундын эмнэлэгт статистикч Б.Амарсанаа “Оюу Толгой дахь Интернэйшнл СОС клиникээс зохион байгуулсан сургалт онолоос гадна дадлагын мэдлэг эзэмшүүлж байгаагаараа онцлогтой. Сүүлийн жилүүдэд манай суманд уул уурхай хөгжиж, суурин болон хөдөлгөөнт хүн ам нэмэгдэж осол гэмтэлийн тоо ихэссэн үзүүлэлт гарсан. Тиймээс энэ сургалт үнэхээр цагаа оллоо” хэмээн сэтгэгдлээ ярилаа.

Анхны суурь тусламжийн сургалтад хамрагдсан хүмүүс хамт олонтойгоо мэдлэгээ хуваалцах боломжтой юм.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурсез компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд оршдог Оюу Толгой компани 2013 оны эхний хагаст бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.