Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Уурхайн наадам үзэж, төслийн үйл ажиллагаатай танилцлаа

- 'Монгол бахархал' сэдэвт гэрэл зураг, шилдэг жиргээний уралдаанд олон хүн оролцлоо -

Монгол улс, Өмнөговь. Оюу Толгой уурхай - Монголчууд өөрсдийн гэсэн бахархалтай ард түмэн. Энэ бахархалаа олон байдлаар илэрхийлдэг. Тиймээс Оюу Толгой компани баяр наадмын өмнө нийгмийн сүлжээчдийн дунд 'Монгол бахархал' сэдэвт гэрэл зураг, шилдэг жиргээний уралдаан зохион байгуулсан юм. Гэрэл зургийн уралдаанд оролцогчдоос хамгийн олон 'лайк' буюу 'таалагдаж байна' санал цуглуулсан Х.Баттогтох, Б.Батзаяа, хамгийн олон 'retweet' буюу 'дахин жиргээ' цуглуулсан шилдэг жиргээчээр Б.Тэгшжаргал, П.Түвшинхүү нар тодорч, ялагч болсон юм. Эдгээр ялагчид 7 дугаар сарын 14-нд болсон Оюу Толгойн наадамд оролцож, уурхайтай танилцлаа. Оюу Толгойн наадам өргөн дэлгэр болсон бөгөөд Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо сумынхан оролцож, өөрсдийн сумын урлагийн тоглолтоо үзүүлж, уралдаан тэмцээнүүдэд оролцсон юм. Гэрэл зургийн уралдааны ялагч Х.Баттогтох “Дэлхийн хаана ч Монгол эх орноороо бахархаж, туг далбаагаараа гоёно гэдэг бол хамгийн сайхан зүйл” гэж өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа. Залуучууд энэхүү дэлхийн хэмжээний томоохон бүтээн байгуулалттай танилцсандаа сэтгэл хангалуун байлаа. Шилдэг жиргээний уралдааны ялагч П.Түвшинхүү “Бидний ирээдүй болсон Оюу Толгой хэмээх том төслийн хэрэгжилтийг өөрийн биеэр үзэж байгаадаа таатай байна” хэмээн ярив. Дашрамд өгүүлэхэд Оюу Толгойн Twitter хуудсыг OTMongolia гэсэн хаягаар дагаж болно. Мөн Facebook хуудсыг 'Oyutolgoi' гэдэг хаягт like дарж нэгдсэнээр төслийн талаарх мэдээллийг шуурхай авч болно. Үүний зэрэгцээ Оюу Толгой компанийн Олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс сар бүр зохион байгуулдаг нийгмийн сүлжээчдийн уулзалтад оролцож, төслийн талаарх санал бодлоо чөлөөтэй солилцох боломжтой юм.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.