Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Орон нутгийн түүх, соёлын дурсгалт газруудыг хамгаалж байна

- Замын тэмдэг тэмдэглэгээ, самбар, хогийн сав байрлууллаа -

Монгол улс, Өмнөговь аймаг - Өмнөговь аймгийн Ханбогд сум байгалийн болон түүх, соёлын дурсгалт газрууд ихтэй. Сүүлийн жилүүдэд энэ суманд уул уурхай эрчимтэй хөгжиж, хүн амын хөдөлгөөн нэмэгдэх болжээ. Тиймээс эдгээр дурсгалт газруудаа хамгаалах шаардлага гарч байгаа юм. Ханбогд сумын Засаг даргын тамгын газар, Байгаль орчны улсын байцаагч, Оюу Толгой ХХК-ийн Соёлын өвийн хөтөлбөртэй хамтран орон нутгийнхан, аялал зугаалгаар явж байгаа хүмүүс ихээр очдог Баяжихын агуй, Дэмчог, Цагаан толгойн хийд, Жавхлант хайрхан зэрэг түүх, соёлын зарим дурсгалт газруудад замын тэмдэг тэмдэглэгээ, самбар, хогийн сав байрлуулах зэрэг ажил хийлээ.

Ханбогд сумын Байгаль орчны улсын байцаагч О.Намжилмаа “Өмнө нь энэ газруудад зориулалтын савгүй байсан болохоор хүмүүс дуртай газраа хогоо хаяж байгаль бохирдуулдаг байсан. Одоо зориулалтын савтай боллоо. Бас энд цугласан хогийг тогтмол цэвэрлэх ажил хийгдэнэ” хэмээн ярилаа.

Үүнээс гадна дурсгалт газрыг үзэхээр явж байгаа хүмүүс орон нутгийн зам мэдэхгүй төөрч, шинээр зам гаргаж хөрс сүйтгэн, нутгийн иргэдийн тав тухыг алдагдуулж байсан тул дурсгалт газруудын чиглэл заасан замын тэмдэг, тэмдэглэгээ байрлуулсан байна.

Эдгээр замын тэмдэг, мэдээллийн самбар, хогийн савыг Ханбогд сумын 'Анир хур' компанийнхан үйлдвэрлэж, байрлуулах ажлыг гүйцэтгэсэн байна.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.