Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Өндөр технологитой машинаар хаягдал ус ашиглаж, тоосжилт бууруулж байна

- Комацу HD 785 машин нэг минутад 511 литр ус цацах хүчин чадалтай -

Монгол улс, Улаанбаатар хот - Оюу Толгой ХХК өөрийн үйл ажиллагаандаа хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи ашигладаг. Үүний нэг бол тоосжилт дарах зориулалттай Комацу HD 785 маркийн усалгааны машин юм. Оюу Толгой уурхайд ашиглаж байгаа энэхүү машины усны савыг АНУ-ын Мега корпорацид үйлдвэрлэсэн бөгөөд 75,700 литрийн багтаамжтай юм. Усны гидравлик системтэй бөгөөд нэг минутад 511 литр (135 галлон) ус цацах хүчин чадалтай. Ус цацах ажиллагаа бүрэн автомат, өндөр бүтээмжтэй төдийгүй жолооч нь машины бүхээгт байрлах олон үйлдэлтэй удирдлагаар хянах боломжтой аж.

Машинд байрлах усны саванд өндөр даралтаар цацагч, чиглүүлэгч, шланг зэргийг суурилуулжээ. Хаягдал ус ашиглах бөгөөд цацахдаа дээд зэргийн хэмнэлттэй, маш нарийн ширхэгээр, цацруулан шүршдэг юм байна. Өнөөдөр ашиглаж байгаа хоёр ширхэг усалгааны машины өөрийн жин нь 72, даац нь 91 тонн юм. Уурхайн үйл ажиллагаа болон баяжмал тээвэрлэх явцад тодорхой хэмжээгээр тоос гардаг. Тиймээс тоосжилтыг багасгах, бууруулахад эдгээр өндөр технологи бүхий усалгааны машинуудыг ашиглаж байна.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.