Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Илтгэл: Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей

Дисковер Монголиа – 2013

Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал
Камерон МакРейн илтгэл

Эрхэм хүндэт Уул уурхайн сайд,
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө.
Өнөөдөр та бүхэнтэй уулзахад маш таатай байна.

Дисковер Монголиа чуулга уулзалтыг Оюу Толгой компани ес дэх жилдээ ивээн тэтгэж байгаад баяртай байна. Миний хувьд энэхүү өндөр ач холбогдол бүхий чуулга уулзалтад Рио Тинто, Оюу Толгой ХХК-ийг төлөөлөн сүүлийн удаа оролцож байна.  Миний бие Оюу Толгойн захирлын албаа ирэх сард хүлээлгэж өгнө. Өнөөдрийн илтгэлээрээ Монгол улсад гурван жилийн хугацаанд хийж бүтээсэн ажлынхаа тухай олон нийттэй хуваалцах сүүлийн боломж гэж бодож байна.

Иймд өнөөдөр та бүхэнтэй зөвхөн өөрийнхөө ажилласан 3 жилийн тухай биш, харин Оюу Толгойд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд өрнөсөн нүсэр бүтээн байгуулалтын тухай санал бодлоо хэлье.

Мэтгэлцээн, хэлэлцүүлэг үргэлжилж байгаа өнөө үед, гарсан сургамж, цаашдын төлөв байдлын талаар ч ярих хэрэгтэй гэж үзэж байна.


Камерон МакРейн хэлсэн үгтэй бүрэн эхээр нь танилцана уу.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.